UBLife Logo
Хөгжим

Spotify | Лизагийн "Money" 300 сая удаа тоглогдож дээд амжилт тогтоолоо

Г.Сүрэн
Г.Сүрэн
Spotify | Лизагийн "Money" 300 сая удаа тоглогдож дээд амжилт тогтоолоо

BLACKPINK хамтлагийн Лизагийн бие даасан анхны "Money" цомогт багтсан ижил нэрт дуу нь дэлхийн хамгийн том хөгжмийн стрийминг платформуудын нэг Spotify сүлжээнд 300 сая удаа тоглогдон дээд амжилт тогтоолоо. YG энтертайнментаас энэ тухай мэдээлсэн бөгөөд түүний дуу цацагдсанаас хойш 112 өдрийн дотор ийнхүү 300 сая удаа тоглогдсон нь урьд өмнө байгаагүй богино хугацаа юм. 

Үүнээс өмнөх дээд амжилт нь 960 өдрийн дотор 300 сая удаа тоглогдсон BLACKPINK хамтлагийн Женнигийн "Solo" юм. 

Лизагийн дээрх цомогт багтсан "LALISA" мөн iTunes-ийн 72 орны уран бүтээлчдийг хамарсан Global Youtube Song Top 100 чартыг хоёр долоо хоногийн турш тэргүүлж байна. Мөн "LALISA", "MONEY" аль аль нь Биллбоардын шилдэг 100 жагсаалтад багтаад буй.

Эх сурвалж: ygfamily.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.