Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

2021 оны шилдэг 100 спортын агшин


Нэгдүгээр сарын 2. Тэнгэр, уулс, модод, нисэж буй хүн. Ийм гоо үзэмжийг инсбурк дахь цанын харайлтын тэмцээний үеэр харах боломжтой.

Нэгдүгээр сарын 10. Нэгдүгээр сарын хамгийн тохилог тоглолт. "Тоттенхэм" клуб Английн 8-р лигт тоглодог "Марин" клубын талбайд зочилсон юм. Цэнгэлдэхэд үзэгчдийг нэвтрүүлээгүй боловч хүмүүс дээвэр дээрээ зогсож, цонхоороо, бутан дээр сууцгааж, зарим нь бүр тагтан дээрээ бялуу идэнгээ тоглолт үзэж байв. 

Энэ бол "ФА кап" тэмцээний үеэр тохиосон гайхамшиг! Тоттенхэмд хувцас солих өрөөний оронд бар өгсөн юм. Уг бар нь 150 хүний багтаамжтай бөгөөд ихэвчлэн хурим, төрсөн өдөр болон бусад хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулдаг. Энэхүү заалыг бүтэн өдрийн турш DJ, харуул хамгаалалтын хамт түрээслэхэд 160 фунт стерлинг болох аж.

Нэгдүгээр сарын 10. Энэтхэг, Австралийн крикетийн тэмцээний үеэр нисч явсан тагтаа зурагчний дуранд торов.

Нэгдүгээр сарын 13. Арабын тэмээ Дакарт уралдаж буй ачааны машиныг гүйцэх гэж оролдсон юм.

Нэгдүгээр сарын 18. Бөмбөгний төлөө тэмцэлдсэн Гранит Шака, Каллум Вилсон, Дэвид Луиз нарын хөл нэг цэгт тулав.

Нэгдүгээр сарын 25. Гандболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэрх тамирчдын хөдөлгөөн дундад зууны үеийн урлагийн бүтээлийг санагдуулам. Данийн шигшээ баг (аварга) Хорватын эсрэг.

Нэгдүгээр сарын 27. Вейк-ан Зи хотод болсон шатрын тэмцээний өрсөлдөөн хурцдаж буй агшин. Фабиано Каруана (зүүн талд байгаа сүүдрийн хүнийг харж байна уу?) Магнус Карлсентой тоглож байна.

Хоёрдугаар сарын 7. Лионель Мессигийн чөлөөт цохилт бол урлаг билээ. Энэ зурган дээрээс бусад тоглогчдын хөдөлгөөнийг харж, хормын дараа юу болохыг төсөөлөх нь тун ч сонирхолтой.

Хоёрдугаар сарын 7. Бүх анхаарал нэг хүн дээр төвлөрчээ. Сэм Эллардайс "Вест Бромвич"-ыг доод лиг рүү унахаас аврахыг хичээж байна.

Хоёрдугаар сарын 7. Том Брэди карьерынхаа 7 дахь цомыг хүртэж, NFL-д "Тампа Бэй" баг түрүүлэв. Өдгөө 43 настай холбогч "Нью Энгланд Патриотс" багаас явснаасаа хойш анхны цомоо өргөж буй нь энэ билээ.

Хоёрдугаар сарын 9. Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо эхлэв. Украины тамирчин Элина Свитолина сүүдрээс гэрэл рүү алхаж явна.

Хоёрдугаар сарын 14. "Daytona-500" тэмцээн гал маналзуулан эхлэлээ. Шар машин, чи давгүй юу?

Хоёрдугаар сарын 18. Новак Жокович энэ сард олон сайхан ялалтын зургууд даруулсан бөгөөд түүний карьерийг мөнхөлсөн нэг сая зураг бий. Гэвч Австрали тамирчны эрвээхэйтэй авахуулсан анхны зураг нь энэ юм.

Хоёрдугаар сарын 20. Америкийн хоккейн лигийн шилдгүүдийн энэ улирлын хамгийн үзэсгэлэнтэй тоглолт. Колорадо vs Вегас клубуудын тоглолтын зураглал өвлийн тансаг үзэсгэлэнг мэдрүүлэх аж.

Гуравдугаар сарын 4. "Ройтерс" агентлагийн гэрэл зурагчин цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн буухиа уралдааны үеэр нэгэн сонирхолтой зураг авчээ. Тамирчдын царайг танихын тулд та ч бас ихэд хичээсэн үү?

Гуравдугаар сарын 5. Францын тамирчин Алис Фино хөнгөн атлетикийн Европын аварга шалгаруулах тэмцээний бэлгэдэлт дүр бамбаруушийг тэвэрч зогсоо нь.

Гуравдугаар сарын 7. Хэрэв та энэ зургийг зэрвэс харвал гайхаж магад. Нохой юу, цас уу, фламинго сүрэг үү? гээд л. Аляскад жил бүр болдог нохой чарганы уралдаан биднийг төөрөлдүүлж байгаа хэрэг. Үнэндээ энэ бол Фламинго баазын тусгай тэмдэглэгээ юм.

Гуравдугаар сарын 8. Энэ зурганд ямар ч нэмэлт тайлбар шаардлагагүй. Байгаль хийгээд хоккей. Гоо сайхан.

Гуравдугаар сарын 13. Нүүрэнд наалдах бороо, шороо, өвс. Австралид зохион байгуулагдсан "Star Mile Race" уралдаан ийм байдлаар болж өнгөрөв.

Гуравдугаар сарын 18. Амар амгалан. Гольфчин Адам Скотт, Флоридагийн тэнгэр дор.

Гуравдугаар сарын 28. Льюис Хэмилтон Бахрейн Гран Прид газардсан сансрын нисгэгч шиг харагдаж байна. "Формула 1"-ийн шинэ улирал ийнхүү эхлэв.

Дөрөвдүгээр сарын 6. Уэйн Гретцкийн амжилтын хойноос нэхэж яваа Александр Овечкин өөрийгөө шилэнд харж буй нь.

Дөрөвдүгээр сарын 10. Карим Бензема, Рональд Куман хоёрын сэтгэл санаа эрс тэс. Франц довтлогч Эл Классикад гайхалтай гоолыг оруулсан юм.

Дөрөвдүгээр сарын 11. Мексикийн аварга шалгаруулах тэмцээний Толука - Монтеррей багуудын тоглолтын өмнөх халуухан агшин, утаатай хөгжөөн дэмжигч.

Дөрөвдүгээр сарын 17. Дэлхийн таталцлын хуулийн эсрэг авиралтын дэлхийн цомын тэмцээний үеэрх зураг. 16 настай Франц тамирчин Ориан Бертоне.

Дөрөвдүгээр сарын 19. Энэ сарын гунигт үйл явдал. Жозе Моуриньо Тоттенхэмийн ажлын өрөөнөөсөө ялалтын зургуудаа цуглуулж байна.

Дөрөвдүгээр сарын 20. Петр Чех болон Челсиг эсэргүүцэгчид супер лигийн сэргэлт ба мөхлийн аль алийг нь бэлгэдэж байна гэлтэй.

Дөрөвдүгээр сарын 21. Бейсболын тэмцээний Помпейн сүүлийн өдөр. Хүмүүсийг "Жайнтс" багийн Майк Ястремский аврав.

Тавдугаар сарын 1. Английн регбигийн тамирчид өргөгч цамхаг мэт болсон нь. 

Тавдугаар сарын 2. Таамгаас гадуур байсан Барселонагийн шуурга мэт баяр хөөр. Каталоны эмэгтэй баг энэ улирлыг түүхэн гурван ялалтаар өндөрлүүллээ. Тэд аваргуудын лигийн хасагдах шатанд Манчестер Сити, ПСЖ, Челси багуудыг хожсоноор анх удаагаа түрүүлсэн юм.

Тавдугаар сарын 8. Грек-Ромд зохиогдсон сонгомол бөхийн олимпийн эрх олгох тэмцээн. Гүржийн Дато Чхартишвили (биднийг хараад), Молдавын Виктор Чиобану нар.

Тавдугаар сарын 15. Хөгжөөн дэмжигчид удаан хугацааны дараа хөлбөмбөг үзэхээр Уэмблиг зорив. Английн цомын тэмцээний финалд өрсөлдсөн “Лестер”-“Челси” багуудын тоглолтыг 21 мянган хүн Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхсон юм.

Тавдугаар сарын 16. Сүүлийн тойрогтоо Осасунатай учраа таарч, хүндхэн тоглолтын төгсгөлд өрсөлдөгчөө хожсон Атлетико Мадрид клуб Ла лигт 11 дэх удаагаа түрүүлсэн билээ. 

5-р сарын 26. Сиднейн тэнгэрт хиртсэн супер сарны наана серфингийн тамирчин давалгаагаар наадаж буй нь.

Тавдугаар сарын 29. Аваргуудын лигийн шигшээ тоглолтын дараах баяр хөөр, уйтгар гуниг.

Зургаадугаар сарын 4. Крикетийн тэмцээний үеэр уйдсан шаргал муур

Зургаадугаар сарын 6. Макс Верстаппен уурлаж буй нь. Барианд хүрэхээс хэдэн тойргийн өмнө дугуй нь хагарснаар тэрбээр тэргүүлэх боломжгүй болсон юм.

Зургаадугаар сарын 12. Эмч нар Кристиан Эриксенд яаралтай тусламж үзүүлэх үед Данийн шигшээ багийн тоглогчид хамтдаа гэдгээ илэрхийлж тойрог болж зогсов.

Зургаадугаар сарын 16. Италийн хөлбөмбөгчид энэ сард хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсангүй.

Зургаадугаар сарын 23. Аллианз Аринагийн дээрх тэнгэрт тэмцээний сүүлчийн шатанд зориулж байгалийн тусгай эффект үүссэн нь.

Зургаадугаар сарыг сарын 28. Ян Зоммер тэргүүтэй Швейцарийн тоглогчдын баярлаж байгаа агшин. Тэд дэлхийн аваргуудыг бууулган авсан юм.

Зургаадугаар сарын 29. Дэлхийн хамгийн алдартай дугуйн уралдаан "Тур де Франс" эхэллээ. Сайхан үйл явдал.

Долдугаар сарын 11. Лондон хотын гудамжинд Их Британийн хөгжөөн дэмжигчдийн үлдээсэн шил, хуванцар болон бусад хог хаягдал дээгүүр гадаад төрхтэй бүсгүйчүүд алхаж явна.

Долдугаар сарын 21. Дарвуулт завины тамирчид Фүжиямагийн наахна бэлтгэлээ хийж байна.

Долдугаар сарын 25. "Токио-2020" олимпийн наадмаас ОХУ-ын анхны алтан медалийг Виталина Бацарашкина авсан бөгөөд сүүлчийн суманд түүнд ялагдсан Болгарын Антоанета Костадиновагийн харууслын нулимс урсаж буй агшин.

Долдугаар сарын 29. Токио.

Долдугаар сарын 29. Олимпийн BMX дээрх тусгай эффектүүд. Гар утасны Gravity Defied тоглоом шууд л санаанд буув.

Долдугаар сарын 30. Британийн гэрэл зурагчин Ричард Хиткот хөнгөн атлетикийн уралдааны үеэр хамтрагчид нь хэрхэн харагддагийг харуулжээ.

Долдугаар сарын 31. София Позднякова, Ольга Никитина нарын бүх зүйл гайхалтай сайн байлаа. Энэ бол ялалт.

Наймдугаар сарын 3. Испани - Японы хагас шигшээгийн синхрочид.

Наймдугаар сарын 3. Кайл Блиноут ба түүний гайхалтай зовхи.

Наймдугаар сарын 4. Ёсолж буй сумочны цаана морьтой харайлтын тэмцээнд оролцож буй тамирчныг бүх гэрэл зурагчид буулгажээ. 

Наймдугаар сарын 4. Женевьев Грегсоны нүд, өрсөлдөгчдийнх нь баригдахааргүй хөл. Австралийн тамирчин 3000 метрийн уралдааны сүүлчийн тойрогт унаж, өсгийний шөрмөсөө гэмтээсэн юм.

Наймдугаар сарын 8. Дугуйн зам дээрх аймшигтай уналт.

Наймдугаар сарын 8. Удаан хугацааны туршид ийм зүйл болно гэдэгт бид итгээгүй ч Леонель Месси олны өмнө уйлсан. Агуу хөлбөмбөгчин Барселонагаас явах болсноо зарласан юм.

Наймдугаар сарын 28. Энэ бол Босни Герцеговин дахь Red Bull Cliff Diving дэлхийн цуврал. Тамирчид үсэрдэг Мостар дахь хуучин гүүрийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн.

Есдүгээр сарын 11. Энэ сарын гол дуулиан. 18 настай Эмма Радукану АНУ-ын нээлттэй тэмцээний цомыг энхрийлэн тэвэрч байна.

Есдүгээр сарын 12. Макс Верстаппен, Льюис Хэмилтон нар Монцегийн гараанд бүх зүйлийг цэгцлэв.

Есдүгээр сарын 18. Италийн Сервиа хотод Төмөр хүн айлчлав.

Есдүгээр сарын 18. Зэргэлдээх орчлон ертөнцийн нэгэн үзэгдэл: Коллежийн хөлбөмбөгийн тэмцээний үеэрх цагаан хувцас өмссөн 110,000 хөгжөөн дэмжигч.

Есдүгээр сарын 18. Энэ бол Мексик. Аав хүү хоёр өөрсдийн дэмждэг "Америка"  багийнхантайгаа автобусанд таардаг газар юм.

Есдүгээр сарын 28. Бид Мессигийн ийм төрхийг хэзээ ч харж байгаагүй! Леог хана болж хэвтэхэд зургийн аппарууд шажигнав. 

Есдүгээр сарын 29. Хоёр домогт хөлбөмбөгчин бидний сэтгэлд илүү ойрхон байдаг. Роналдо эцсийн мөчид хожлын гоолыг оруулж, гайхалтай байдлаар цамцаа тайлснаар, "Олд Траффорд"-ыг галзууруулжээ.

Аравдугаар сарын 9. Хөгжөөн дэмжигчдийн баярлаж хөөрсөн агшин энэ дүрсэд буужээ. Энэ бол Алабамын багийг санаанд оромгүйгээр хожсон Техасын оюутнуудын хөлбөмбөгийн тэмцээн юм аа.

Аравдугаар сарын 9. "Фьюри vs Уайлдер" гурвалсан жүжгийн төгсгөлийн хэсгийн үйл явдал, сайхан дүрслэл нь баярлууллаа.

Аравдугаар сарын 16. Мохамед Салахыг хамгаалах хэцүү. Энэ бол Уотфордтой хийсэн тоглолтын үеэрх агшин (5:0).

Аравдугаар сарын 17. Агаарын бөмбөлөг хөөргөх тэмцээний үеэрх Бразилийн Торрес хотын тэнгэр.

Аравдугаар сарын 19. Гимнастикч ба хөндлөвч: Анжелина Мельниковагийн хөндлөвч дээгүүр харайхаар хөөрч буй агшин.

Аравдугаар сарын 23. "Болонья" клубын тоглогчид ахмад дайчинтай хүндэтгэлгүй тоглов. 40 настай Златан Ибрахимович энэ тоглолтонд гоол оруулан, гоолын дамжуулалт өгч мөн карьерийнхаа анхны авто гоолыг оруулсан юм.

Аравдугаар сарын 24. Балтиморын Америк хөлбөмбөгийн тэмцээн "Харри Поттер" зохиолд гардаг квиддичтэй адилхан санагдах вий.

Арваннэгдүгээр сарын 2. Парисын Мастерсийн тэмцээний хонгил үргэлж үзэсгэлэнтэй харагддаг. Ричард Гаскет хавтгай толин тусгалд байна.

Арваннэгдүгээр сарын 11. Гүрж, Шведийн шигшээ багуудын тоглолтын өмнөх Батуми хотын үзэсгэлэнтэй төрх.

Арваннэгдүгээр сарын 20. Диего Жота Арсеналын хамгаалагчдын хувцасыг тайлж буй агшин.

Арваннэгдүгээр сарын 20. Болгоомжтой бай, ууртай Яннис Адетокумбо газардах гэж байна.

Арваннэгдүгээр сарын 23. Роберт Левандовски цастай Киевт ч ажлаа хийсээр.

Арваннэгдүгээр сарын 24. NBA-ийн шинэ улиралд олон гайхалтай тохолтуудыг харав. Чикагогийн Аё Досунму, Хьюстоны Алперен Шэнгюний өөдөөс тохсон юм.

Арваннэгдүгээр сарын 27. Уран гулгалтын ховор үзүүлбэр. Унгарын шигшээ багийн тамирчин Юлия Щетининаг бид харж байна.

Арванхоёрдугаар сарын 5. Өнгө өнгийн цаасан салютыг Дэвисийн цомын ялагчдад зориулсан юм.

Арванхоёрдугаар сарын 8. Байерн Барселонаг Аваргуудын лигээс үдэж өгөв.

Арванхоёрдугаар сарын 11. Чарльз Оливейра, Дастин Порьег илт давамгайлж буйг ойроос харуулсан зураг.

Арванхоёрдугаар сарын 12. Онцгой тэврэлт: Макс Верстаппен "Формула 1"-ийн тэмцэээний гайхалтай төгсгөлийн дараа.

Арванхоёрдугаар сарын 12. Австрийн биатлоны тэмцээн цасанд хучигдсан гацуур модод дундуур дамжиж байна.

Арванхоёрдугаар сарын 15. Эрлинг Холландын асар өндөр чадавхийг зурагт буулгав.

Арванхоёрдугаар сарын 19. Абу Дабид болсон тэмцээний үеэр Мексикийн тамирчин Адриана Хименезийн шумбаж буй нь урлаг гэлтэй.

У.Чинзориг

Эх сурвалж: REUTERS; Gettyimages.ru

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Миягино дэвжээ Исэгахама дэвжээтэй нэгдлээ
2
22 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
3
23 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.