UBLife Logo
Newsfeed

Масктай хүмүүс илүү "секси" харагддагийг судалгаагаар тогтоожээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Масктай хүмүүс илүү "секси" харагддагийг судалгаагаар тогтоожээ

Их Британийн Кардиффийн их сургуулийн судлаачид нүүрний маск гадаад төрхөнд хэрхэн нөлөөлдгийг судалж, сонирхолтой үр дүнг танилцуулжээ. Коронавирусийн цар тахлаас өмнө нүүрний маск нь нүүрний тал хувийг далдалж, шууд "өвчин", "тавгүй байдал" гэх сөрөг сэтгэгдэл төрүүлдэг байсан бол сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийн өдөр тутмын хэрэглээ болж, улмаар хүмүүст нөлөөлөх сэтгэгдэл нь өөрчлөгдсөн байна. 

Ялангуяа эрчүүд маск зүүсэн үедээ илүү сэтгэл татам харагддаг гэнэ. 

Энэ тухай судалгааны багийн ахлагч Майкл Льюис: 

"Нүүрний маск халдвараас сэргийлдэг учир тайван, нүдэнд дулаахан мэдрэмж төрүүлдэг. Бид бүлэг хүмүүст масктай, маскгүй, хагас масктай эсрэг хүйснийх нь хүмүүсийн зургийг харуулан 1-10 оноогоор сэтгэл татам байдлыг нь үнэлэхийг хүссэн. Тэгэхэд нэг удаагийн масктай болон даавуун масктай хүмүүс хамгийн сэтгэл татам үнэлгээг авсан. Ялангуяа эрчүүд масктай үедээ илүү сэтгэл татам, "секси" харагддаг нь ажиглагдсан. Нүүрний маск зүүснээр анхаарал нүд рүү чиглэдэг учир илүү сэтгэл татам харагддаг" гэжээ.

Эх сурвалж: Buzzfeed

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
1
1
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.