"Encanto" анимейшний "We Don’t Talk About Bruno" дуу Диснейн бүх цаг үеийн хит гэгддэг "Let it go"-ийг давж, сүүлийн 26 жилийн доторх хамгийн өндөр хандалттай анимейшн бүтээлийн дуу болжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд интернэтэд тавигдсан уг дуу нь одоогоор Youtube-д 103 сая хандалт аваад байна.

"Let it go" нь 2013 онд "Billboard Hot 100" жагсаалтын 5-т бичигдэж байсан бол "We Don’t Talk About Bruno" 4-т бичигджээ.
Диснейн шилдэг 5 дуу:
Encanto, "We Don’t Talk About Bruno"
Frozen, "Let It Go"
Aladdin, "A Whole New World"
The Lion King, "Can You Feel The Love Tonight"
Pocahontas, "Colors of The Wind"