UBLife Logo
Нийгэм

Монгол Улсын нийт иргэдийн 15.7 хувь нь интернэт хэрэглэдэггүй

Ub.life
Ub.life
Монгол Улсын нийт иргэдийн 15.7 хувь нь интернэт хэрэглэдэггүй

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Үндэсний статистикийн хороо хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-г хийжээ. Энэхүү судалгаанд дурдсанаар, Монгол Улсын нийт өрхийн 80 хувь нь интернет хэрэглэж байна. Бүсчлэлээр нь нарийвчлан авч үзвэл, хотод амьдардаг өрхүүдийн 86.3 хувь, хөдөө амьдардаг өрхүүдийн 63.0 хувь нь интернет хэрэглэж байгаа аж. 

Сүүлийн гурван сард л гэхэд нийт хүн амын 84.3 хувь нь интернет хэрэглэжээ. Интернет хэрэглэсэн иргэдийн 84.5 хувь нь өдөр бүр, 12.2 хувь нь долоо хоногт нэг удаа, 3.3 хувь нь сард нэг удаагийн давтамжтайгаар интернет хэрэглэсэн гэж хариулсан байна. Ингэхдээ 99.2 хувь нь гар утас, 17.4 хувь нь зөөврийн компьютер, 11.5 хувь нь суурин компьютер, 1.1 хувь нь таблет/ай пад, 0.2 хувь нь бусад зөөврийн төхөөрөмж ашиглан интернетэд холбогджээ.

Хүн амын 70.1 хувь нь цахим худалдаа, үйлчилгээ сонгохоос татгалзжээ. Шалтгааны төрлийг бүлэглэн харвал, 70.5 хувь нь дэлгүүрээс худалдан авахыг илүүд үздэг, 21.6 хувь нь мэдлэг, чадвар дутмаг, 9.7 хувь нь итгэлцлийн асуудал, 7.3 хувь нь аюулгүй байдлын асуудал, 2.8 хувь нь техникийн асуудал, 2.0 хувь нь нууцлалын асуудал зэрэг шалтгаантай байна.

Нийт хүн амын 95.0 хувь нь мэдээлэл авах, 53.2 хувь нь харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх, 42.9 хувь нь цахим худалдаа хийх, 33.3 хувь нь үзвэр үйлчилгээ хүлээн авах, 28.0 хувь нь мэдлэг, боловсролоо дээшлүүлэх, 6.0 хувь нь дижитал контент үүсгэх зорилгоор интернет хэрэглэсэн байна. 

Цахим худалдаа хийсэн иргэдийн 55.7 хувь нь хувцас, гутал, спортын бараа, 46.2 хувь нь гэр ахуйн бараа, тавилга, 28.2 хувь нь гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ, 13.9 хувь нь хүнсний бүтээгдэхүүн, хоол захиалга, 10.9 хувь нь техник технологийн бараа, үйлчилгээ авчээ. Ингэхдээ 29.1 хувь нь 50.0-100.0 мянган төгрөгийн худалдан авалт, 24.8 хувь нь 100.0-200.0 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн аж.

Харин нийт хүн амын 70.1 хувь нь цахим худалдаа, үйлчилгээ сонгохоос татгалзжээ. Шалтгааны төрлийг бүлэглэн харвал, 70.5 хувь нь дэлгүүрээс худалдан авахыг илүүд үздэг, 21.6 хувь нь мэдлэг, чадвар дутмаг, 9.7 хувь нь итгэлцлийн асуудал, 7.3 хувь нь аюулгүй байдлын асуудал, 2.8 хувь нь техникийн асуудал, 2.0 хувь нь нууцлалын асуудал зэрэг шалтгаантай байна.

Өнгөрсөн оны байдлаар нийт иргэдийн 97,6 хувь нь гар утас хэрэглэж байгаа бөгөөд тэр тусмаа ухаалаг гар утасны хэрэглээ 84,7 хувьд хүрчээ. Энэ нь төрийн үйлчилгээг цахимаар хурдан шуурхай, нээлттэй, хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тус судалгаанаас харж болно.

Мөн Монгол Улсын хүн амын 15.7 хувь нь интернет хэрэглэдэггүй. Тэдгээр иргэдийн 45.9 хувь нь интернетийг хэрхэн ашиглахаа мэддэггүй, 37.2 хувь нь интернет шаардлагагүй, 22.1 хувь нь интернетийн үйлчилгээ авах боломжгүй газар амьдардаг, 6.9 хувь нь интернет ашиглах зардал өндөр, 4.6 хувь нь интернет гэж юу болохыг мэдэхгүй гэж хариулсан байна. Хотод амьдардаг иргэдийн 11.4 хувь, хөдөө амьдардаг иргэдийн 27.4 хувь нь интернет хэрэглэдэггүй аж.  

Харин нийт өрхийн 20.0 хувь нь интернетэд холбогдоогүй байгаа бөгөөд тэдний 49.9 хувь нь интернет шаардлагагүй, 27.4 хувь нь интернетийн үйлчилгээ авах боломжгүй газар амьдардаг, 7.2 хувь нь тоног төхөөрөмжийн өртөг өндөр, 7.0 хувь нь соёлын шалтгаан, 6.3 хувь нь өөр газарт интернетэд холбогддог, 6.0 хувь нь үйлчилгээний өртөг өндөр гэж хариулжээ. Хотод амьдардаг нийт өрхийн 13.7 хувь, хөдөө амьдардаг нийт өрхийн 37.0 хувь нь интернетэд холбогдоогүй байна.

Мэдээлэл харилцаа холбооны технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахад зарцуулсан нэг өрхийн дундаж зардал сүүлийн гурван сард 246.1 мянган төгрөг байгаа юм. Нарийвчлан авч үзэхэд, хотод амьдардаг өрхийнх 262.7 мянга, хөдөө амьдардаг өрхийнх 201.3 мянган төгрөг байжээ. Тухайн зардлын 69.9 хувийг харилцаа холбооны үйлчилгээний, 29.0 хувийг тоног төхөөрөмжийн, 0.5 хувийг программ хангамжийн зардал тус бүр эзэлж байгаа юм. 

Нийт хүн амын 97.3 хувийг телевизортой өрхүүд эзэлж байна. Тухайлбал, хотод амьдардаг нийт өрхийн 98.2 хувь, хөдөө амьдардаг нийт өрхийн 94.9 хувь нь телевизортой байгаа юм. Эдгээрээс 97.2 хувийг телевизийн олон сувгийн үйлчилгээ хэрэглэж байна.

Сонирхуулахад, өнгөрсөн оны байдлаар нийт иргэдийн 97,6 хувь нь гар утас хэрэглэж байгаа бөгөөд тэр тусмаа ухаалаг гар утасны хэрэглээ 84,7 хувьд хүрчээ. Энэ нь төрийн үйлчилгээг цахимаар хурдан шуурхай, нээлттэй, хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тус судалгаанаас харж болно.

Харин нийт өрхийн 33.3 хувь нь компьютер хэрэглэж байгаа аж. Хотод амьдардаг нийт өрхийн 39.1 хувь, хөдөө амьдардаг нийт өрхийн 17.4 хувь нь компьютертой байгаа нь хотын өрхүүдийн хувьд хөдөөний өрхөөс хоёр өндөр үзүүлэлт билээ.

Мөн нийт өрхийн 8.1 хувь нь радиотой гэж хариулжээ. Тодруулбал, хотод амьдардаг нийт өрхийн 7.4 хувь, хөдөө амьдардаг нийт өрхийн 10.1 хувь нь радио хэрэглэж байна. Харин 97.3 хувийг телевизортой өрхүүд эзэлж байгаа юм. Тухайлбал, хотод амьдардаг нийт өрхийн 98.2 хувь, хөдөө амьдардаг нийт өрхийн 94.9 хувь нь телевизортой байна. Эдгээрээс 97.2 хувийг телевизийн олон сувгийн үйлчилгээ хэрэглэж байгаа ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...