UBLife Logo
Newsfeed

“Пи” тооны талаар таны мэдвэл зохих сонирхолтой 10 баримт

Ub.life
Ub.life
“Пи” тооны талаар таны мэдвэл зохих сонирхолтой 10 баримт

Гуравдугаар сарын 14 бол математикт хайртай, сонирхолтой хүн бүрийн баярын өдөр буюу “Пи” тооны өдөр. Бид бүгдийн мэдэх “Пи” тоо нь тойргийн уртыг диаметрт нь харьцуулсан иррациональ тогтмол тоо билээ.

Физикч асан Ларри Шоу 1988 онд “Exploratorium” музейд хамгийн анх “Пи” өдрийг тэмдэглэсэн нь өнөөг хүртэл уламжлал болж, 2009 оны гуравдугаар сарын 12-нд АНУ-ын Конгресс “Пи” өдрийг үндэсний баяр болгон зарлажээ. 

1. Хэдийгээр “Пи” тоог 3.14 хэмээн товчилдог ч энэ нь төгсгөлгүй үргэлжлэх тоо юм. Өнгөрөгч наймдугаар сард Швейцарын Хэрэглээний Шинжлэх Ухааны Их сургууль “Пи” тооны 62 триллион ( 62,831,853,071,796) орныг тооцоолжээ. Үүнийг тооцоолоход 108 өдрийг зарцуулсан байна.

2. 2015 оны гуравдугаар сарын 21-нд Ражвир Миена “Пи” тооны 70000 орныг 10 цагийн турш цээжээр хэлэн Гиннесийн амжилт тогтоожээ.

3. НАСА ямар нэгэн тооцоолол хийхдээ “Пи” тооны зөвхөн эхний 16 орныг ашигладаг.

4. “Супер Пи өдөр”-ийг 2015 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 26 минут 53 секундэд тэмдэглэжээ. Энэ нь “Пи” тооны эхний 10 орон юм.

5. Зарим математикчид “Пи” тооны өдрийг биш "Тау" тооны өдрийг тэмдэглэх нь илүү зохимжтой хэмээн маргадаг. Учир нь ихэнх томьёонд “Пи” тоог хоёроор үржүүлэн ашигладаг бөгөөд энэ нь “Тау” тоо юм. Таугийн өдрийг зургаадугаар сарын 28-нд тэмдэглэдэг.

6. Грекийн π үсэг буюу “Пи” тооны тэмдэглэгээ нь периметр гэх үгийн эхний үсэг юм.

7. Альберт Эйнштейн 1879 оны гуравдугаар сарын 14-нд төрсөн. Стивен Хокинг 2018 оны гуравдугаар сарын 14-нд 76 насандаа таалал төгссөн билээ. 

8. “Пи” тоог хэмжээ хамаарахгүйгээр бүх төрлийн дугуй дүрсэд ашиглаж болдог.

9. “Пи” тооны эхний 100,000 бутархай оронд "1" тоо хамгийн их буюу 10000 гаруй удаа давтагддаг.

10. “Пи” өдрийг тохиолдуулан АНУ-д маш олон газар пицца болон бялуугаа хямдруулан, 3.14 доллароор зардаг.

Нийтэлсэн: Э.Талстболор

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
26
1
12
1
0
0
3
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.128.76.177
Bi ene toog tseejil bain aimar hetsuu ym bain
a.a\18.139.162.59
thank
B.B\13.213.63.29
😲😲😲😲
B.B\13.213.63.29
😲😲😲😲
B.B\13.213.63.29
😲😲😲😲
бб\54.169.153.90
бб\54.169.153.90
бб\54.169.153.90
бб\54.169.153.90
бб\54.169.153.90
бб\54.169.153.90
бб\54.169.153.90
бб\54.169.153.90
бб\54.169.153.90
бб\54.169.153.90
бб\54.169.153.90
бб\54.169.153.90
бб\13.214.201.92
бб\13.214.201.92
Boldoo\13.212.58.221
Thanks
“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

Жагсаал өдөр бүр үргэлжилж байгаа бөгөөд залуусын дуу хоолойгоо хүргэж буй арга барил, жагсаалын хэлбэрийг харахад бид тэмцэж, дуу хоолойгоо хүргэж чаддаг болж, бас нэгнээ ойлгож, хамгаалдаг болжээ гэдгийг харж болмоор.

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна