Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Z" үеийнхэн: Анх удаа загвар өмсөхөд надад ингэж мэдрэгдсэн


Хэзээ ч юм загвар өмсөж, чадварлаг стилистээр гайхалтай "look" бүрдүүлэн, мэргэжлийн гэрэл зураг даруулахсан гэж хүсдэг үү? Гудамжаар явж байхад хэн нэгэн "Загвар өмсөх үү?" гэж асуувал чи юу гэх вэ? 

Тэгвэл гуравдугаар сарын 27-нд Тавдугаар сургуулийн урд U Brand-ийнхэн Z үеийн залуусаас дээрх асуултыг асууж, дараах гэрэл зургуудыг буулгажээ. Анх удаа, бүр огт санаандгүй явж байгаад л тусгайлан зассан тайзан дээр зураг даруулан, залуусын зочлох дуртай "Toirogdii" хуучин эдлэлийн дэлгүүрээс бүрдүүлсэн загвар өмсөн, U Brand-ийн нүүр царай болсон Z үеийнхэн ямар сэтгэгдэлтэй байсан гээч? Онцлох гурван моделийн сэтгэгдлийг хуваалцъя.


Хан-Эрдэнэ: Одоо 14 настай. Хавар, зун, намрын улиралд найзуудтайгаа хамт скейтборд унах дуртай

- Өмссөн хувцас нь таалагдаж байна уу, сэтгэгдлээ хуваалцаач?

Анх удаа модель болж үзэхэд их сандардаг юм байна. Гэсэн ч модель болчихсон гэж бодохоор "cool" санагдаж байна. 

“Skateboard унаж эхэлсэн цагаас хойш найз нөхөд гэж хэн бэ гэдгийг ойлгосон”

Миний хувьд том буюу "oversized" пиджак, хар саравчтай малгай өмсөж, нэг удаагийн гялгар уутаар сүлжиж хийсэн цүнх үүрсэн. Скейтборд унахад ихэвчлэн сул хувцас, малгай өмсдөг учраас яг л надад зориулсан хувцас шиг санагдлаа. Таалагдаж байна. 

- Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг вэ? 

IT инженер болно гэж боддог. Компьютер хэрэглэх нь надад сонирхолтой санагддаг учраас энэ талын мэргэжлийг судалж эхэлсэн. Маш завгүй мэргэжил гэсэн. Мэргэжил боловсролтой болохын тулд хоббигоо/скейтборд унах/ хэсэг хугацаанд орхих байх. 


Буян-Ундарга: Айлын бага хүүхэд. Ах эгчтэй байхын хамгийн хөгжилтэй тал нь “ах эгчийнхээ зараалд явах”

- Анх удаа модель болж үзлээ, сэтгэгдлээ хуваалцаач? 

Монтажны зураг даруулах гэж сургууль дээрээ ирээд модель болж үзлээ. Зурагтаар үзэхэд амархан юм шиг санагдаж байсан ч цагаа тулахаар их хэцүү ажил байдаг юм байна. 

- Ирээдүйд ямар мэргэжил эзэмших вэ? Модель болъё гэж бодож байсан уу? 

Ээж маань эмч мэргэжилтэй. Багадаа ажил дээр нь их цагийг өнгөрөөж, хичээлээ бэлддэг байсан. Сүүлдээ өвчтөнд нь өгөх эмийн нэрийг нь хэлж мэддэг болсон. Эмнэлгийн хаалгаар ороход хүртэл сайхан санагдаад байдаг учраас энэ мэргэжлийг сонгохоор шийдсэн.

- Өмссөн хувцас нь ямар санагдаж байна вэ?  

Өмссөн цув маань их таалагдаж байна. Өнгөгүй, тунгалаг байгаа нь зуны бороотой үед өмсвөл их дажгүй санагдлаа. Хичээл орохоос бусад үед өнгөлөг хувцас өмсөх дуртай.


Чи ч бас "Z" үеийнх үү? Тэгвэл чамд дуулгах таатай мэдээ бидэнд байна. 

2022.05.16 хүртэл Юнителийн дугааргүй 14-23 насны залуус U brand-д нэгдээд:  

  • 6 сарын турш сар бүр 5GB дата;
  • 6 сарын турш EMeeting багц ашиглах эрх; 
  • 5’000-аас дээш цэнэглэлт бүрдээ 5-10GB дата; 
  • Mmusic аппликэйшний 1 сарын эрх урамшууллаар авах боломжтой гэсэн шүү.

Мөн U brand нь U TV, U comic, U live session, U Day, Бидний гарагийн залуус зэрэг контентийг бэлтгэн хүргэдэг. Хобби нэгт залуусын талаар сонирхолтой мэдээллийг цаг алдалгүй үзэхийг хүсвэл ЭНД дараарай. 


Анастасия: Хөл хорионы үед найзуудаасаа хол байсан учраас нөхмөөр байна 

- Анх удаа модель болсон байна, ямар санагдсан бэ? 

Олны өмнө гарахад их сандарлаа. Камерын өмнө гарч байгаагүй миний хувьд том даваа даваад гарах шиг л боллоо. Зураг маань ямар гарсныг хурдхан мэдмээр байна

- Бидэнтэй таарахаас өмнө юу хийж байсан бэ? 

Гар бөмбөгийн дугуйландаа явчхаад, хичээлийн давтлага руугаа явж байлаа. Жүжигчин болох мөрөөдөлтэй учраас ийм санал тавьсанд үнэхээр их баярласан. Шинэ зүйл хийж үзэх нь сонирхолтой санагддаг. Аль болох цагийг үр дүнтэй өнгөрөөхийг хүсдэг дээ. Ковидын хөл хорионы үед найзуудаасаа хол байсан хугацаагаа нөхөхийг эрмэлзэж байгаа. Гар бөмбөг, спортод дуртай.

Чи ч бас "нэг л өдөр" загвар өмсөхийг хүсэж байвал дараагийн удаа U Brand-ийнхэнтэй таарвал дээрх залуус шиг зоригтой байгаарай!


Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Илүү аз жаргалтай амьдрахад тань туслах энгийн 8 зуршил
2
1 цагийн өмнө
Өнөөдөр ердийн сараас 17 хувь том СУПЕР сарыг харах жилийн сүүлчийн өдөр
3
1 цагийн өмнө
Samsung Galaxy Z Flip4 болон Galaxy Z Fold4 утсууд нь хамгийн уян хатан, олон талт хэрэ...
санал болгох
1
2 цагийн өмнө
Машинаа засуулах газраа сонгохдоо анхаарах ТАВАН зүйл
2
2 цагийн өмнө
Зөвхөн харшилтай хүмүүсийн "чин зүрхнээсээ" ойлгох 17 зүйл
3
22 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
13
8
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

дуяа 2022.04.11 66.181.161.55

би загвар өмөсии

0 Хариулах


BOOOMER 2022.04.05 202.131.225.20

Unimakiin dineg bugesnuud

0 Хариулах