Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цэцэрлэг барихад 200 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ


Улаанбаатар хотод дөрөв хүртэлх насны 175 мянган хүүхэд байдаг гэсэн статистик бий. Гэтэл сургуулийн өмнөх боловсрол олгодог байгууллага буюу цэцэрлэгийн тоо 674 байгаагийн ердөө 276 нь төрийн өмчийн цэцэрлэг. Эдгээр 276 цэцэрлэгийн нэг цэцэрлэг нь 250-275 хүүхэд хүлээн авах чадалтай гэж тооцвол 70 мянга орчим хүүхэд цэцэрлэггүй үлдэж буй. Тэдгээр хүүхдийн 50 хувь нь хувийн цэцэрлэгт хамрагдана гэж тооцох юм бол 35 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэж байгаа юм.

Улсын хэмжээнд бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад 270 гаруй цэцэрлэг шаардлагатай. Энэ хэмжээний цэцэрлэгийг богино хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй учраас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх болжээ. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар 100 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тавиад өгье. Та бүхэн тодотголоо хийгээд 100 тэрбумаа босго. Тэгээд 200 тэрбумын багц арга хэмжээний хүрээнд есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн сугалаа байхгүй, хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь цэцэрлэгт хамрагддаг болгоё. Энэ бол 2022 онд багтаан хийх ажил. Шаардлагатай бол 2023 онд нэмж төсөв тавиад өгье. Хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг иж бүрэн шийдье” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хүүхдийг сугалаагаар цэцэрлэгт хамруулна гэдэг XXI зуунд байж боломгүй. Ирээдүйн монгол хүнийг бэлтгэх, төлөвшүүлэхэд нийслэл болоод Засгийн газраас 200 тэрбум төгрөгийг хуваан гаргахаар болсон” гэлээ. 

Хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал олгох, ингэхдээ хүүхдийн 100 мянга, хүүхэд асрах 50 мянга, хоёр настай хүүхдэд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмж 150 мянган төгрөг гээд нэг хүүхдийн хувьсах зардлыг 300 мянган төгрөг байхаар тусгажээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газар, нийслэл хамтран гаргах бөгөөд дээрх шийдлүүдийг 2022 оны төсвийн тодотголд тусгахыг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгосон юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.