Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ухаалаг иргэн бүрийн мэддэг "Гэрэгэ Системс"-ийг сонгох 5 шалтгаан


Бичиг баримт хөөцөлдөх гэж бүтэн өдрийг өнгөрөөдөг цаг ард хоцорчээ. Олон төрлийн хэрэгцээт үйлчилгээг нэг дороос авах боломжтой "Гэрэгэ Системс"-ийг яагаад сонгох хэрэгтэй гээч? 


#1 Түүнийг хэзээд хаанаас ч олж болно

“Гэрэгэ Системс” ХХК-ийн харъяа "Гэрэгэ Киоск"-ийг та хотын хаанаас ч олж болно. Улаанбаатар хотод 140 киоск, хөдөө орон нутгийн 19 аймагт 40 гаруй киоск бий. Ихэвчлэн хөл хөдөлгөөн ихтэй газруудад байрладаг тул “Гэрэгэ Киоск”-ыг олоход үнэхээр хялбар.

#2 Ашиглахад үнэхээр амархан

“Гэрэгэ Системс” нь найман настай балчраас наян настай буурай хүртэл учрыг нь олж чадахаар хялбар, ойлгомжтой үйлчилгээтэй. Мөн ихэнх салбаруудад бидэнд туслах зорилгоор “Гэрэгэ киоск”-ын мэргэшсэн ажилчид байдаг тул та ямар ч хүндрэлгүйгээр, хүссэн үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой.

#3 "ЭрүүлМН"-ийн ач тус

Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын хүнд үед "Гэрэгэ Системс"-ийн чадварлаг инженерүүд өөрсдийн ур ухаанаа гарган "ЭрүүлМН" цогц системийг хөгжүүлсэн нь иргэд бидэнд асар их дэм болсон билээ. Эл цогц системийг ашигласнаар шинжилгээ өгөх гэж эмнэлэг дээр оочирлон олон цагийг үрэлгүй, өөрт ойр шинжилгээний цэгийг сонгон цагаа аван, хариугаа 24 цагийн дотор түргэн шуурхай хүлээн авах  "алтан боломж"-ийг бидэнд олгосон. 

Мөн "Гэрэгэ аппликейшн"-г ашиглан авто машины татвар болон торгууль, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээ, орон нутгийн автобусны тасалбар захиалах зэрэг бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой гэнэ шүү. 

#4 Ухаалаг пос үнэхээр л ухаалаг!

Нүсэр кассын системийг орлох зорилготой “Гэрэгэ Ухаалаг ПОС” нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн дунд “од” болоод байгаа билээ. Учир нь эл пос машин нь И-Баримт гаргахаас эхлэн, бараа материалын үлдэгдэл тооцох, орлого зарлагаа хянах зэргийг багтаасан цогц, ухаалаг кассын программ юм. 

#5 Байгаль орчинд ээлтэй сонголт

Эх дэлхийгээ хайрлаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хялбар алхмуудын нэг бол “Гэрэгэ Системс”-ийг ашиглах явдал юм. Төрийн үйлчилгээг авах гэж олон цаг түгжрэхийн оронд өөрт ойр “Гэрэгэ Киоск” машиныг сонгох нь нүүрсхүчлийн хийг бууруулахад дэм болж чадна. Сонирхуулахад, “Гэрэгэ Ухаалаг ПОС” машин нь таны мэйл хаяг руу явуулах боломжтой онлайн баримтын үйлчилгээг нэвтрүүлэн, ой модоо хайрлах боломжийг бидэнд олгосон билээ.

"Гэрэгэ Киоск"-ын байршлуудын мэдээллийг ЭНД даран хараарай.

Бэлтгэсэн: Э.Талстболор

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
7 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
8 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
8 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.