Уйдсан, гунигласан, эморсон үед сэтгэл сэргээх, ярилцах, зүгээр л уйдаа гаргах сонирхолтой аппликейшнүүдээс туршаад үзээрэй.
#1 Simi simi
Хэн нэгэнтэй чатламаар байвч хэн ч үгүй бол хиймэл оюун ухаанаар өөрөө өөртэйгөө чатлаж болох нь ээ. Хариултыг нь тохируулчихвал хиймэл оюун ухаан гэдгийг нь ч мартчихна.
#2 Replika
Хиймэл оюун ухаан таны бүх үгийг анхааралтай сонсон, зохих хариултыг өгөх болно. Үгээ хэлмээр, өөрийгөө хэн нэгэнд ойлгуулмаар үед үнэхээр хань болно.
#3 White Noise
Чив чимээгүй ганцаараа суухаар нэг л хоосон оргиод байна уу? Энэ апп-аар зөөлөн борооны чимээ, далайн давалгаа, салхи, шүршүүр, аянга цахилгаан гээд төрөл бүрийн чимээг сонсон тайтгараарай.
#4 Meta trader
Хувьцаа, койн гээд л бүгдээрээ шуурч байгаа ч байгаа мөнгөөрөө худалдан авч зориглоход хараахан бэлэн биш байна уу? Тэгвэл энэ аппликейшнийг нээхэд танд үнэгүй бөөн хувьцаа өгөх болно. Түүгээрээ худалдан авалт хийж, зарцуулж, ерөнхий процессийг нь ойлгож болно. Мэдээж энэ нь жинхэнэ хувьцаа биш тул өөрөөр ашиглаж болохгүйг санаарай.
#5 Fishdom
Өөрийн гэсэн өхөөрдөм хөөрхөн найзуудтай болмоор байвал энэ тоглоомыг тоглоорой.
#6 Bitmoji
Өөрийнхөө дүрийг сонирхолтой аватараар бүтээж, төрөл бүрээр хувцаслаж, өөрчилж болох апп. Апп-аа сошиал сүлжээтэйгээ холбоод эможи шиг ашиглаж болдог нь сонирхолтой.
#7 Breathe
Эмо үедээ өөрийгөө тайвшруулан, сэргээхэд туслах болно. Гүнзгий амьсгал авч тайван байдаг юм шүү.
#8 Rando 4Me
Өөрийн дарсан зургаа байршуулна. Дараагаар нь дэлхийн өөр хаа нэгтээ яг тань шиг өөр нэгний дарсан зургийг та үзэх болно. Огт танихгүй хүнтэй хамт эморвол ямар вэ?
#9 Anchor - Make your own podcast
Өөрийнхөө дуу хоолойг буулган засварлахад туслах апп. Сэтгэл санаа нэг л тавгүй, гунигтай, эмо үедээ дуу хоолойгоо бичээд, аудио тэмдэглэл буулгавал эрхгүй тайтгарах болно. Хүсвэл подкаст болгоод цацаж ч болно.