Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын эмэгтэй хөлбөмбөгийн шүүгчдээс Ө.Батцэцэг анх удаа олон улсын тоглолт шүүлээ


Монголын эмэгтэй хөлбөмбөгийн шүүгчдээс анхлан ОУХБХ-ны болон АХБХ-ны Элит зэрэглэлтэй болсон Өнөржаргалын Батцэцэг өчигдөр анхны олон улсын томилгоондоо ажиллажээ. Тодруулбал, тэрбээр энэ сарын 9-21 хооронд Вьетнам улсад зохиогдох Далайн орнуудын наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнд шүүгчээр томилогдсон юм. Түүний шүүсэн анхны олон улсын тоглолт өчигдөр явагдсан Вьетнам болон Филиппин улсын шигшээ багуудын тоглолт байв. Ө.Батцэцэг тус тоглолтыг Австрали, Тайвань, Япон улсын шүүгчидтэй хамт шүүжээ. Мөн тэрбээр тухайн тэмцээнд ажиллаж буй шүүгчдээс хамгийн залуу нь юм. Ө.Батцэцэг 21-ий өдөр тэмцээн дуустал тоглолтууд дээр шүүгчээр ажиллана.

Тэрбээр 2016 оноос МХБХ-нд шүүгчээр ажиллаж буй бөгөөд Азийн шүүгчдийн бүхий л шалгалтыг давж Монголоос АХБХ-нд данстай болсон тав дахь элит шүүгч юм. Ингэхдээ Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Олимпын эрхийн төлөө хагас шигшээд шалгарсан бөхчүүд
2
3 цагийн өмнө
Эмилиано Мартинез хоёр шар хуудсаар торгуулсан хэдий ч яагаад талбайгаас хөөгдөөгүй вэ?
3
4 цагийн өмнө
Дайныг дэмжсэн орос жүдочдыг олимпоос хасахыг шаардлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.