Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ТРЭНД: Уйлж буй филтер, "Heartstopper" цуврал, жүржийн экспрессо


Яг одоо цахим ертөнцөд юу юу трэнд болж, залуусыг хуулируулж байна вэ? 

Таныг болон найзуудыг тань хөхөрч унатал инээлгэх "уйлж буй филтер":

Инстаграм, ТикТок, Snapchat-аа нээнгүүт л гомдолтой гэгч нь уйлах хүмүүсийн дүр харагдах ч хаанаас яаж ашиглаад байгаа нь мэдэгдэхгүй байна уу? Тэгвэл энэ филтер Snapchat-ийнх тул дамжуулан ашиглаж болох юм. 

Snapchat руугаа ороод “Explore” товчийг даран, “Crying” гэж хайхад л болно. 

Хайр татаж, нойргүй хоноход хүргэх "Heartstopper" цуврал

Британийн энэхүү богино цуврал Netflix-тэй хүмүүсийг уярааж, догдлуулан, шөнөжин өдөржин угсран киногоо дуусгахаас аргагүйд хүргэж, Netflix-ийн хаяггүй хүмүүсийг нээтэл нь трэнд болж байна. Өсвөр насны ялгаатай байдал бүхий залуусын түүхийг үнэхээр хайрламаар, үлгэрлэмээр хөөрхнөөр дүрсэлсэн. Зөвхөн өсвөр насныхан төдийгүй ах эгч, ээж аав, гэр бүлийн гишүүд хэчнээн күүл байж болохыг харуулах болно. 

Дулааны улирлын амтат ундаа - Жүржийн экспрессо

Жүржийн цэвэр шүүс, амтат экспрессог агуулах энэ ундаа өнгөрсөн зуны турш трэнд болсон бол энэ хавар зун ч амтаа алдахгүй нь ээ. Амархан бөгөөд өнгөлөг энэ ундааг гэртээ хэрхэн хийж болно гээч?

Орц:

  • 2 шоп экспрессо
  • 1 аяга цэвэр жүржийн шүүс
  • Мөс
  • Чимэглэх бол жүржийн хальс

Хийх 2 арга бий. Эхнийх нь илүү хольсон амттай. 

1. Жүржийн шүүс, эспрессо, чихэр, мөс зэргийг холино. Миксер ч юм уу автомат холигч ашиглавал илүү амархан. 

2. Шүүсээ сайтар сэгсэрч, мөсөөр дүүргэсэн аяганд хийгээд жүржийн хальсаараа чимэглэнэ. Ингээд л болоо!

Дараах арга нь бичлэгт дүрслэгдсэн шиг жүржийн шүүсэн дээрээ мөс хийгээд, дээрээс нь экспрессогоо зөөлөн хийнэ. Ингэвэл өнгө нь илүү ялгарч харагдах болно. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
4 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.