UBLife Logo
Спорт

Монголын футзалын шигшээ баг 15:0-ээр Японы шигшээ багт хожигдлоо

Монголын футзалын шигшээ баг 15:0-ээр Японы шигшээ багт хожигдлоо

Азийн хөлбөмбөгийн холбооны футзалын Цомын тэмцээний урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолтууд Малайзын "Панасоник" спорт комплекст үргэлжлэн явагдаж байна. Монголын футзалын шигшээ баг өчигдөр гурав дахь тоглолтоо Японы шигшээ багтай хийж, үндсэн цагт 15:0 гэсэн үр дүнгээр хожигдов. Урьдчилсан шатны хүрээнд Зүүн Азийн бүсийн таван баг хоорондоо өрсөлдөж хэсгийнхээ эхний гурван байрт шалгарсан багууд есдүгээр сард Кувейт улсад явагдах шигшээ шатанд өрсөлдөх эрхээ авах юм. Монголын футзалын шигшээ баг эхний тоглолтоо Хонконгтой хийж 1-1 харьцаатай тэнцсэн бөгөөд харин хоёр дахь тоглолтодоо БНСУ-ын шигшээ багт 6:0-ээр хожигдсон билээ. 

Тэд өнөөдөр 17:00 цагаас хэсгийнхээ сүүлийн тоглолтыг Тайванийн шигшээ багтай хийх юм. Өмнө нь Тайванийн багтай гурван удаа таарч тоглохдоо хоёр хожигдож, нэг тэнцээд буй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.