Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Playtime-ийн үеэр КҮҮЛ залуусын хийдэг 7 "ногоон" хандлага


Playtime хөгжмийн наадмаар таарч болох күүл залуус бусдаас ямар эерэг, ногоон хандлагаараа ялгардаг гээч? Амьд хөгжимд дурлагч күүл залуус амьд буйгаа мэдэрч, "амьд" сэргэг мэдрэмжийг таашаахын зэрэгцээ амьд байгалиа ч дараах хандлагуудаар хүндэтгэдэг болохыг та энэ жилийн наадмаас заавал анзаараарай.


#1 Күүл залуус өөрсдийн аяга халбагатай явдаг.

Наадмын үеэр 1 хүн өдөрт 3 удаа буюу 4 хоногт дор хаяж 12 удаа хооллоно. Тэгэх бүртээ нэг удаагийн хуванцар халбага сэрээ, аяга таваг хэрэглэвэл ганцхан хүнээс хэчнээн хог хаягдал гарах талаар та төсөөлөөд үз дээ. Маш их байгаа биз? Харин цэвэрч нямбай күүл залуус өөрсдийн халбага сэрээ, аяга тагштай явдаг шүү. Орчин цагт өөрийн аяга халбага хамгийн күүл хандлага болжээ.

#2 Күүл залуус хуванцраа ангилан хаядаг. 

Дахин боловсруулсан хуванцар хаягдал нэг ширхэг будааны дайтай маш жижигхэн болдгийг та мэдэх үү? Күүл залуус хуванцар хаягдлаа ангилж хаяхын цаадах энэхүү үнэ цэнийг маш сайн мэддэг. Энэ жилийн Playtime-аар “М-Си-Эс Кока-Кола” компанийн "Хуванцрын Хаягдалгүй Дэлхий" кампанит ажил зохиогдох тул та ч бас нэгдэн хуванцраа ангилан хаяж, цуглуулах ажилд нэгдээрэй. 

“М-Си-Эс Кока-Кола” компани 2030 он гэхэд борлуулсан бүх хуванцраа дахин боловсруулах зорилт дэвшүүлэн, эл уриалгыг дэвшүүлээд байгаа шүү. 

#3 Күүл залуус тамхины цэг хаана байдгийг сайн мэднэ. 

Тэд тамхиа цэгт нь татаж, бүр өөрсдийн халаасны ишний савтай явдаг шүү. Гарын доорх дараах аргаар өөрийн тамхины ишний савыг хийгээрэй. Өөрийгөө илэрхийлэх загварлаг, өнгөлөг хийсэн ч болно! 

#4 Хөгжим + Эерэг хандлага + Күүл залуус = Ногоон Playtime!

Энэ жилийн Playtime-ийн онцлох уриалга бол "Ногоон"! Өөрийгөө хүндэтгэдэг хүн бусдыг ч эргэн тойрноо ч хүндэтгэж чаддаг. Хөгжимд дуртай, амьдралд хайртай күүл залуусыг нэгтгэх Playtime наадам энэ жил ямар ч хог хаягдалгүй зохиогдох болно. Үнэхээр күүл төсөөлөгдөж байгаа биз? 

#5 Күүл залуус хамгийн ээлтэй зүйлсийг сонгодог.

“Playtime” наадам болохоос нэг сарын өмнөөс эхлэн “М-Си-Эс Кока-Кола” компани 99.9 хувь цэвэршүүлсэн хаягдал усаар "Монгол шилтгээн"-ий талбайг услан, тав тухтай наадах нөхцөлийг бүрдүүлэх юм. Загас амьдрах түвшинд цэвэршүүлсэн усаар наадмыг сэргээх тул Playtime-ийг сонгож байгаа нь л өөрөө эерэг хандлага болох нь ээ. 

#6 Күүл залуус жижиг үйлдэл, жижиг хандлагаараа ч ялгардаг.

Түүнийг 00 ороод гарахад цэвэрхэн хэвээрээ л байна. Тэр голын эрэг дээр сууж байгаад босоход ширхэг ч хог үлдэхгүй. Түүнийг хооллоод дуусахад ямар ч бохир муухай зүйл ширээн дээр хоцрохгүй... Үнэтэй чамин хувцаснаас илүүтэй ийм л күүл хандлагаараа тэд ялгардаг юм шүү. 

#7 Playtime-аас онцлох нь: Күүл залуусын хаягдалгүй тайз!

Наадмыг чимэх “Кока-Кола” брэндийн “Real Magic” хөгжмийн асар 80 хувь дахин ашиглах боломжтой эд зүйлсээр хийгдэх нь сонирхолтой байгаа биз? Одоо цагаа мэдэрч, ид шидийг холоос хайх бус үргэлж өөрийн байгаа газраасаа ид шид, гайхалтай зүйлсийг мэдрүүлэхээр тэд ийн нэрийдэж, байгальд ээлтэй ногоон асрыг цогцлоохоор төлөвлөж байна. 


“Playtime” хөгжмийн фестивалийн стратегийн түншлэгчээр “М-Си-Эс Кока-Кола” хамтран, дээрх болон илүү олон "ногоон" хандлагуудад күүл залуусыг уриалан хамтдаа "наадамлах" нь ээ. 

Та ч бас күүл залуу байгаарай   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
2
4 цагийн өмнө
М-ээр төлбөл бэлэгтэй
3
21 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
23 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.