UBLife Logo
Newsfeed

"TikTok"-ийн хамгийн олон дагагчтай 20 хаяг: Хаби Лейм одоо 1-т бичигдэж эхэллээ

"TikTok"-ийн хамгийн олон дагагчтай 20 хаяг: Хаби Лейм одоо 1-т бичигдэж эхэллээ

2022 оны 6 сарын байдлаар хамгийн их дагагчтай байгаа 20 хаягийг та бүхэнд сонирхуулж байна. 2020 оны 9 сард АНУ-д бараг л хориглогдохоо шахсанаас бусдаар сүүлийн хэдэн жилд хамгийн амжилттай яваа аппликэйшн гэж хэлж болох юм.

  Rank

  Аккаунт нэр

  Дагагчид (сая)

#1

Khaby Lame

142.3

#2

Charli D’Amelio

142.2

#3

Bella Poarch

90.2

#4

Addison Rae

88

#5

Will Smith

72.3

#6

Zach King

68.8

#7

Kimberly Loaiza

64.2

#8

TikTok

63.3

#9

CZN Burak

59.3

#10

Dixie D’Amelio

57.4

#11

Spencer X

55.1

#12

Loren Gray

54.4

#13

Dominik

54

#14

The Rock

53

#15

Jason Derulo

52.4

#16

Michael Le

51.3

#17

BTS

50.8

#18

Younes Zarou

47

#19

Riyaz

45

#20

WonJeong

44.7

Шилдэг 5

5. Вилл Смит - 72.3 сая дагагч

Тэрээр 2022 оны 4 сараас эхлэн хамгийн олон дагагчтай аккаунтын 5-р байрт бичигдэж эхэлсэн юм. Мэдээж энэ бүхэн Оскар дээр болсон үйл явдалтай холбоотой бөгөөд Крис Рокыг тайзан дээр алгадсан цагаасаа хойш тэр сошиал ертөнцөд үнэхээр олны анхааралд орсон билээ.

4. Эддисон Рэй - 88 сая дагагч

Тэрээр TikTok дээрх бүжгийн хөдөлгөөнүүдээрээ алдартай бөгөөд жилд 8.5 сая долларыг TikTok-оор дамжуулан олдог хэмээн ярьдаг. Мөн тэрээр дуугаа гаргаж, олон хүнд хүрсэн бөгөөд кинонд хүртэл тоглож байгаа гэнэ.

3. Белла Поарч - 90.2 сая дагагч

2020 онд анх аккаунтаа нээж байсан ч жил хүрэхгүй хугацаанд асар хурдтай нэр алдарт хүрч, өөрийн дуугаа цацаж, хөгжмийн салбарт ч хүч үзэх болсон. Мөн HyperX брэндийн төлөөлөгчөөр мөн сонгогдсон юм.

2. Чарли Д’Амелио - 142.2 сая дагагч

Хэдий тэрээр нэгдүгээр байраа алдсан ч TikTok-ийн хатан хаан гэх байр сууриа хадгалсаар буй. 18 настайгаасаа л нэр алдарт хүрч, YouTube дээр 9 сая гаруй дагагчтай болж, өөрийн бүжгийн хөдөлгөөнүүдээрээ олны анхаарлыг татдаг. Мөн TikTok дээр анх удаа 10 тэрбум "like" авсан хүн болсон юм.

1. Хаби Лейм - 142.3 сая дагагч

Итали гаралтай Хаби Лейм өдгөө хамгийн олон дагагчтай TikTok-чин болоод байна. Түүний бичлэгүүд одоо хамгийн олон хүнд хүрч буй бөгөөд түүний дагагчдын тоо улам их болсоор буй. Түүний хөгжилтэй бичлэгүүд цааш үргэлжлэн гарсаар л байвал энэ байр сууриа удаан хадгалах нь лавтай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.