Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Амозоны Алекса төхөөрөмж нас барсан хүмүүсийн хоолойг дуурайх боломжтой болжээ


"Амазон"-оос тогтмол зохион байгуулдаг re:MARS зөвлөгөөний үеэр тэд хиймэл оюун ухааныг шинэчлэхээр ажиллаж байгаагаа зарлалаа. Ингэхдээ Алекса системийн технологийг хэний ч хоолойг, тэр байтугай нас барсан нэгний хоолойг ч дуурайх боломжтой болгохоор зорьж байгаа аж.

Компанийн дэд захирал Рохит Прасад “Өмнө нь  студид  нэг хүнийг  оруулаад хэдэн цагийн турш хоолойг нь бичдэг байсан цаг өнгөрсөн. Энэ технологи нэг минут ч хүрэхгүй хугацаанд минутын бичлэгээс мэдээлэл цуглуулж дуурайх боломжтой. Хиймэл оюун ухаан бидний хагацсан нэгнийг буцааж авчрахгүй боловч тэдний тухай дурсамжийг хадгалж чадна” гэжээ. Гэвч тус технологи олон нийтийн хэрэглээнд хэзээ нэвтрэх талаар тодорхой мэдээлэл хараахан гарсангүй.  

Олон улсын мэдээллийн корпорацын ахлах судлаач Адам Врайт энэ талаар, “Хиймэл оюун ухаан зарим хүний хоолойг таньж чадахгүй байх асуудал гарч магадгүй юм. Юутай ч зарим хүмүүст энэ технологи аймшигтай санагдана, харин зарим хүмүүс боломж гэж харах байх. Цаашдаа иймэрхүү технологиуд гарч ирсээр байх бөгөөд хүмүүст дасал болтол янз бүрийн сэтгэгдэлтэй тулсаар байх биз ээ” гэжээ.

Сүүлийн жилүүдэд AI (Artificial Intelligence - хиймэл оюун ухаан) болон deepfake технологиудын ачаар хүмүүсийн хоолойг дахин бүтээх ажил маш эрчтэй өрнөж байна. Үүний нэг жишээ нь, хоолойн хорт хавдраас болж ярих чадвараа алдсан жүжигчин Вал Килмер шинэ гарсан “Top Gun: Maverick” кинонд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дуу оруулжээ. 

Нийтэлсэн: Т. Зулаа

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
6 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.