Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өөрөө өөртөө "хортой" хандаж буйг илтгэх 5 дотоод бодол


Заримдаа бид бусдын үг, бусдын хорт үйлдлээс илүүтэй өөрөө өөрийнхөө дотоод бодолтой зөрчилдөж, өөрийгөө өвтгөн шаналдаг. Бид бусдад хамгийн эелдэг найрсаг зангаараа ханддаг атлаа өөртөө хамгийн муухайгаар хандаж, харгис хэрцгийгээр хэмлэн шүүмжилдэг. 

1. Хэтэрхий ерөнхийлөн бодох

"Би хэзээ ч юу ч хийж чадахгүй юм"

"Би дандаа л бүтэлгүйтдэг"

"Хэн ч надад хайргүй" 

Бид нэг удаа сэтгэлээр унахдаа, нэг удаа бүтэлгүйтэхдээ хэтэрхий ерөнхийлөн өөрийгөө дүгнэчихдэг. Нэг бүтэлгүйтэхдээ бүхий л амьдралаа үгүйсгэж, нэг л хүнтэй муудалцахдаа бүх л хүнийг үзэн ядах нь утгагүй. Хүүхдүүд нэг удаагийн тооны шалгалт дээрээ муу дүн аваад л өөрийгөө тоондоо муу юм байна гээд дүгнэчихдэг шиг амьдралдаа хандах хэрэггүй. 

2. Өөрийгөө буруутгах

"Тэр үед тийм шийдвэр л гаргах ёстой байсан юм!"

"Би хайртай хүмүүсийнхээ төлөө юу ч хийж чадахгүй байна"

"Би л болохгүй байна"

"Би ямар дүүрчихсэн эргүү хүн бэ" 

Өөрөө өөрийнхөө дотоод дуу хоолойноос айдаг уу? Дэргэд тань хэн нэгэн үргэлж даган явж, хийсэн үйлдэл хэлсэн үг бүрийг тань шүүмжилж, чангаар хашхичиж, өдөржин шөнөжин түүнд загнуулж байна гээд та төсөөл дөө? Бидний дотоод дуу хоолой яг л тийм. Өөрийгөө хайрлаж, хамгийн хайртай хүнтэйгээ ярилцдаг шигээ аядуу тайван хоолойгоор сонсож сураарай.

3. Муу зүйлст хэт төвлөрөх


Өдрийг тун сонирхолтой баяр хөөртэй өнгөрүүлсэн ч өдрийн төгсгөлд зам гарч яваад таныг шүргэх дөхсөн машины жолоочоос болон уцаарлаж, хүнээс зөндөө магтаал сонссон ч хэлсэн нэг л шүүмжлэлд нь хамаг анхаарал төвлөрч, хайртай хүнтэйгээ үнэхээр сайхан болзсон ч нэг л зурвасаас нь болон шаналан гутрах... Амьдралын зөвхөн мууд нь төвлөрөх тусам танд муу муухайгаар дүүрэн мэт санагдсаар л байх болно. 

4. Хэтэрхий туйлшрах 

Өнөөдөр хайртай хүнтэйгээ муудалцаж, нэг л удаа маргалдах ч та бүхнийг дуусгаж, түүнгүйгээр ч жаргалтай амьдрахаар шийднэ... 

Өнөөдөр дэглэм барихаар шийдэж бүх чихэрлэг амттануудыг идэхийг өөртөө хориглоно. Гэвч маргааш нь нэг жижигхэн чихэр идчихээд "Бүх дэглэм нуран уналаа. Би ч бүтэхгүй хүн юм" гэж бодно... 

Өнөөдөр шалгалтдаа муу дүр авчхаад "Ер нь сурахаа болъё. Миний чадах зүйл биш юм" гэж гутарна. 

Хүрч боломгүй зорилго тавих, байж боломгүй зүйлст хэтэрхий туйлшрахыг бид хүсдэг. Хөл ч хүрэхгүй хэт өндөр шат руу бид яаж гарах билээ? Жижиг жижиг, хүрч болохуйц шатуудыг өөртөө бүтээж, тууштай байж, түүндээ урамшин урагшлах нь хамаагүй дээр шүү дээ. 

5. Ургуулан бодох

Бодит байдлыг биш өөрийнхөө төсөөллөөр ургуулан бодож, түүндээ итгэж, итгэснээсээ болж шаналах хамгийн хэцүү. Дотны найзтайгаа муудалцахад "Түүнд илүү сайн найз байж л таарна", болзоо товлосон ч тэр залуу/ охин хожимдох үед янз бүрийн зүйлс төсөөлөн түүнээсээ болж гутарна. Зарим зүйлсийг хэтэрхий их ургуулан бодож, бодох тусам итгэх нь ихэсдэг. Бодлоо анзаарч байгаарай. 

Өөртөө хэрхэн туслах вэ?

- Миний энэ бодол хэр үнэн бодитой вэ? Зөвхөн миний төсөөлөл үү, бодит байдал уу? 

- Би юмыг зөвхөн нэг өнцгөөс хараад байгаа юм биш биз?

- Хэрвээ өөр хүний асуудал байсан бол би хэрхэн зөвлөх вэ?

- Үүний хажуугаар өөр ямар сайн сайхан зүйлс болж байгаа билээ? 

- Хүн бүхэн энэ асуудалд над шиг ингэж ханддаг бил үү? 

гэх мэтээр эргэцүүлэн, өөрийн бодол мэдрэмжийг чагнаарай. 

Эх сурвалж: Psych2go

Illustrations: Brian Rea 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
2
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.