Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ТҮҮХҮҮД: 30 настнуудын "20-оод насандаа мэдсэн бол..." гэж боддог зүйлс

Хүмүүс түр зуурынх гэдгийг сана. Хэчнээн олон хүн чиний амьдралд ирж, бас чиний амьдралаас явдгийг хараад чи лавтай гайхна. Харилцаагаа хадгалах гэж хэчнээн их хичээх нь хамаагүй, нэгэнт чиний өгөх зүйл дууссан (эсвэл тэд авдгаа авсан) бол яваад л өгнө. Романтик харилцаа, найз нөхөрлөлийн алинд ч ялгаагүй ийм л байдаг.


Юу юугүй 30 насны босгыг алхах гэж байгаа бол үүнийг уншаарай. Энгийн боловч, 'амьдралтай' зөвлөгөөнүүд шүү.   

1. Карьертаа бүх цаг зав, хүчин чармайлтаа битгий зориул. Ажил хүний амьдралд утга нэмдэг чухал зүйл ч гэлээ өөрийгөө бүрэн дүүрэн зориулах зүйл биш юм. Би сүүлийн долоон жилийг зөвхөн ажилдаа л зориулсан. Хэрэв боломж олдвол буцаж очоод өөрийнхөө амьдралд илүү их анхаарч, юу надад хамгийн их амар амгаланг авчирдгийг олж мэдмээр байна. Үүнийг ойлгосноос хойш би хэзээ хэзээнээс илүү аз жаргалтай байх болсон. 

2. Дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа нэг хэсэг болго. Нас ахих тусам аливааг эхлүүлэх улам хэцүү болдог юм. 

3. Хоол тэжээл, дасгал хөдөлгөөнд ач холбогдол өгөх нь эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж буй хэрэг. Хадгаламж үүсгэж, олдгоосоо багыг үрэх нь өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа явдал. Зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөж байгаа нь ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт гэдгийг сана. 

4. Тэр чамтай хүн шиг харьцдаггүй бол хэчнээн халуухан залуу/бүсгүй байгаад нэмэргүй. Өөрийгөө хүндэтгэж сур. Бусдад таалагдах гэж хэзээ ч битгий хичээ. Хэн нэгэнд таалагдахуйц хүн болж хувирахын оронд байгаагаар чинь хайрладаг хүнтэй хамт бай. Гадаад үзэмж, бие хаа, сексээс болж хортой харилцаанд өөрийгөө битгий удаан түгжээрэй. Бас хэн нэгнийг нь аврах нь чиний үүрэг биш гэдгийг сана. Гагцхүү тэр хүн өөрийгөө өөрчлөх хүсэлтэй байвал чи тусалж чадна. Гэлээ гээд бусдыг аз жаргалтай болгохын тулд өөрийнхөө аз жаргалаас бүү татгалз. 

5. Эрсдэл чинь тийм их биш бол боломжоо ашиглахаас бүү ай. Бүтэлгүйтэл бол түр зуурын мэдрэмж. Чи алдсан ч эцэст нь түүнээсээ ямар нэгэн зүйлийг ойлгож, суралцана. Хүмүүсийн амьдралдаа хамгийн их харамсдаг зүйлсийн нэг бол ашиглаж чадаагүй боломж юм шүү дээ. 

6. Хамгийн багадаа 30 SPF-тэй нарны тос түрхэж бай. Борломоор байна гээд SPF15-аас доош үзүүлэлттэй нарны тос түрхэв дээ! Ямар ч арьсны мэргэжилтэн ингэж л зөвлөнө. 

7. Хувийн зорилго, ажил мэргэжил, санхүү, юу ч байсан бусдын дор орох вий гэж битгий санаа зов. Нэгэнт л чи сургуулиа төгсчихсөн бол амьдралд тодорхой цагийн хуваарь гэж байхаа болино. Хүн бүр өөрийнхөө хэмнэл, хурдаар аливааг хийж байгаа. Тэдэн насандаа тийм юманд хүрсэн байх ёстой гэдэг дүрэм хаана ч байхгүй. Юмнаас хоцорч байгаа юм шиг мэдрэмж хүн бүрд л төрдөг. Хүн бүр тэгж бодож байна гэдэг чинь яг үнэндээ хэн ч, юунаас хоцроогүй гэсэн үг. 

8. Хараал идсэн шүдээ л арчлаарай даа. Шүдний утас ашигла, өдөрт багадаа хоёр удаа угаа, эмчид тогтмол үзүүл. Би энэ жил 2000 доллараар эмчилгээ хийлгэсэн. Шүдээ ломбодуулж, сувгийн эмчилгээ хийлгэж, маш их антибиотик, стероид уусан. Шүдний өвдөлтөөсөө болж хэчнээн ч шөнө нойргүй хонов доо. Одоо дахиж стресстмээргүй байна. Заавал цоорч, асуудал үүсэхийг хүлээх хэрэггүй, эртнээс шүдэндээ анхаарал тавиарай. 

9. Чамайг араас чинь татдаг биш, хөгжүүлдэг найз нөхөд, хамтрагчийг сонгож сур. 

10. "Үгүй" гэдэг чинь бүтэн өгүүлбэр юм. Тиймээс өөртөө итгэлтэйгээр, санаа зоволгүй ҮГҮЙ гэж хэлж сур.

11. Санхүүгийн хувьд бялхаж цалгисан амьдралтай биш л бол хоббигоо түр хойш нь тавиад эрэлт ихтэй, цалин сайтай мэргэжлийг сонго. Суралц, ур чадвараа ахиул, санхүүгийн хувьд бие даа. Мөнгө, цагтай болчихвол мөрөөддөг зүйлсээ хийж болдог юм. 

12. Бүтэлгүйтэхээс бүү ай. Хийж үзэхгүйгээр аливаад суралцах боломжгүй. Сайжрахын тулд алдаж л таарна. Хэн ч бүх зүйлд анхнаасаа мундаг байдаггүй. Хамгийн гол нь үр дүнд биш, үйл явцад дурлаж сур. Үр дүнг чухалчилсаар байвал төгсгөл ирэхийн цагт сэтгэлээр унаж мэднэ. Тиймээс аливааг хийх явцдаа хөгжилтэй, таашаалтай байх нь хамгаас чухал. 

13. Боломж байгаа дээр аял. Чин үнэндээ, мөнгө гол асуудал биш, цаг хугацаа л асуудал юм. Нас ахихын хэрээр аялах боломж чинь хумигдана гэдгийг сана. Гэр бүл, ажил, эрүүл мэндийн шалтгаанууд гарч ирнэ. Тиймээс яг одоо л аялаад ав. 

14. Арван жил, их сургуулиа төгссөний дараа чиний нийгмийн амьдрал маш их өөрчлөгдөнө, тиймээс бэлтгэлтэй байгаарай. Олон найзтай байх нь чухал биш болно. Чамайг дэмждэггүй, барьцдаг, ашигладаг, үргэлж гомдоллодог, хортой хүмүүстэй цаашид нөхөрлөх шаардлагагүй болно. Нөгөөтээгүүр ажил дээр гараад найз нөхөдтэй болох улам л хэцүү болно. Сайн мэдээ нь, хичээвэл илүү утга учиртай, чанартай нөхөрлөл, харилцааг үүсгэх боломжтой. Ажлаас гадуур амьдралтай байж, хоббидоо, найз нөхдөдөө, хайртай хүндээ хангалттай цаг гарга. Том хүний амьдрал зарим талаар ганцаардмал учраас ингэж байж л аз жаргалтай, тогтвортой байдлыг цогцлоож чадна. 

15. Тодорхой нэг насны үеийг давж байгаадаа бүү санаа зов. 29,30 насны хооронд ямар л сүйдтэй ялгаа байв гэж? 

16. Хүмүүс түр зуурынх гэдгийг сана. Хэчнээн олон хүн чиний амьдралд ирж, бас чиний амьдралаас явдгийг хараад чи лавтай гайхна. Харилцаагаа хадгалах гэж хэчнээн их хичээх нь хамаагүй, нэгэнт чиний өгөх зүйл дууссан (эсвэл тэд авдгаа авсан) бол яваад л өгнө. Романтик харилцаа, найз нөхөрлөлийн алинд ч ялгаагүй ийм л байдаг.

17. Чи хоёр л зүйлийг удирдаж чадна. Энэ бол чиний бодол бас үйлдэл. Бусдын юу бодож байгаад санаа зовж өнгөрүүлсэн хором бүр хайран. 

Холбоотой мэдээлэл: ТҮҮХҮҮД: "Би ингэж л том хүн болсноо ухаарсан"

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.