Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Үзвэл Рио хот руу аялуулах 10 КИНО


Ямар кино үзэх талаараа эргэлзэж байвал хэзээ ч таны урмыг хугалахгүй "шилдэг" бүтээлүүдээс сонголтоо хийгээрэй. Сүүлийн арван жилийн хугацаанд нээлтээ хийсэн, өөр өөрийн хийц найруулга, өнгө дүрслэлээрээ онцгой мэдрэмж төрүүлэх, яг одоо гэрээсээ ч тухлан үзэж болох шилдэг бүтээлүүдийг хүргэе. 

#1 Tenet, 2020

Найруулагч Кристофер Ноланы шинэ бүтээл яах аргагүй таныг гайхшируулан "цочроож", киноны төгсгөлд бөөн бөөн асуултууд дунд орхих болно. Долоон улс орныг дамжин зураг авалт хийн, 225 сая ам.доллароор бүтсэн эл киноны жүжигчдийн бүрэлдэхүүн, CGI ашиглалгүй бүтээсэн зураглалууд, бодит дүрслэл, цаг хугацааны ухралт гээд л танд үнэхээр л "шилдэг" мэдрэмжийг өгөх болно. 

#2 The Revenant, 2015 

Тухайн жилийн Оскарын гол сэдэв Алехандро Иннарритугийн найруулсан “The Revenant” кино болон гол дүрийн жүжигчин Леонардо Ди Каприо байлаа. 19-р зууны америк анчны амьд үлдэхийн төлөөх баатарлаг тэмцлийн талаар өгүүлсэн эл бүтээлд Леонардо Ди Каприо жүжиглэлтээ "жинхэнэ" болгохын тулд түүхий мах идэж, дүрдээ орохын тулд олон сар жил бэлтгэл хийжээ. 

#3 Blade Runner 2049, 2017

Найруулагч Денис Вильнёвийн бүтээл “Blade Runner 2049” киног "Ирээдүйг хамгийн бодитой дүрсэлсэн" бүх цаг үеийн шилдэг кино гэдэг. Нээлтээ хийсэн даруйдаа нэг сарын дотор 248 сая ам.долларын ашиг орлого олсон бөгөөд уран бүтээлийн ихэнх үзэгдлийг жижгэрүүлсэн макет загвар, график дүрслэлийн хослолоор бүтээсэн нь гайхалтай.


Эдгээр кинонууд бүгд LookTV-ийн "HBO" багцад байгаа тул та яг одоо ч гэрээсээ шилдэг бүтээлүүдийг тухлан үзээрэй. 

Аравдугаар сарын 15-ныг хүртэл LookTV-ийн дурын багц идэвхжүүлээд эсвэл BOX цэсээс кино үзээд төрөл бүрийн бэлгүүд болон хамгийн том бэлэг болох хосоороо Рио де Жанейро хотоор аялж, Риогийн карнавалыг үзэх бэлгийн эзэн болох боломжтой юм шүү. 


#4 Get on Up, 2014

Нэр жүжигчин асан Чадвик Боузман эл кинонд 2006 онд өөд болсон түүхт дуучин Жэймс Брауны дүрийг бүтээжээ. Жэймс Брауны амьдралын оргил үеийг өгүүлэх энэхүү баримтат кино бүтээлийг өөрийнх нь ярианаас үндэслэн шугаман бус өгүүлэмжээр бүтээсэн нь үнэхээр онцгой, бодит мэдрэмжийг төрүүлэх аж. 

#5 Gone girl, 2014

Нэг л удаа үзэхэд ахин дахин үзэж, нарийн төвөгтэй ээдрээний хариултыг олох хүртлээ амьсгал ч авмааргүй санагдуулах триллер бүтээл. Нэг л өдөр алга болсон эхнэр, аллагад хардагдах нөхөр, найруулагч Дэвид Финчерийн бараан бөгөөд реалист хэв маяг бүхий эл кино өнөөг хүртэлх шилдэг бүтээлийн тоонд зүй ёсоор багтаж байна. 

#6 The Croods: New age, 2020

"DreamWorks"-ийн 2013 онд гарган дуулиан дэгдээсэн "The Croods" бүтээлийн 2-р анги үзэгч олныг гомдоосонгүй ээ. Хөгжилтэй, өөрийнхөөрөө зөрүүд боловч нэгнээ юугаар ч үл солих Крүдсийн гэр бүлийн ээлжит адал явдалтай хамт амралтын өдрөө өнгөрүүлээрэй. Тухайн оныхоо кино наадам бүрт нэр дэвшсэн ч харамсалтай нь шагнал хүртэлгүй үлджээ.

#7 The Matrix Resurrections, 2021

1999 оноос гарч эхэлсэн уран зөгнөлт цуврал бүтээлийн шинэ анги “The Matrix: Resurrection” 18 жилийн дараа эргэн ирж буй нь шүтэн бишрэгчдийн хувьд гайхалтай онцгой үйл явдал болж чадлаа. Цар тахлын үеэр нээлтээ удаа дараа хойшлуулсан эл бүтээл 2021 онд цацагдсан даруйдаа кино жагсаалтуудыг тэргүүлэн, 157.3 сая ам.долларын ашиг олжээ. 

#8 The Man from U.N.C.L.E, 2015

Арми Хаммер, Генри Кавилл нар эл кинонд америк болон орос тагнуулчдын дүрийг бүтээжээ. Тэд хоорондын зөрчилдөөнөө хойш тавин санал нэгдэж, цөмийн зэвсэг хэрэглэхийг завдах гэмт хэргийн бүлэглэлийг зогсоохоор хамтран ажиллах болно. 

#9 Big Time Adolescence, 2019

Өөрөө ч бүрэн төлөвшиж амжаагүй 20 настан залуу эмзэг тогтворгүй өсвөр насны хөвгүүний зааварлагч ментор болж буйгаар киноны үйл явдал эхэлнэ. Залуу нас, хөгжилтэй хором мөч, хайр дурлал гээд л "том" болох явцад тулгарах "сайн муу зүйлсийн үр дагавар" бүхнийг дэлгэн харуулна.   

#10 Human Capital, 2019

Марк Меиерсийн найруулсан америк-итали драм төрлийн эл бүтээлийг зохиолч Стивен Амидоны ижил нэрт романаас сэдэвлэн бүтээжээ. Огт өөр хоёр гэр бүлийн амьдрал нэгэн заагт мөргөлдөн, хүүхдүүдийнх нь үерхэл эмгэнэлт осолд хөтлөх цочирдом түүхийг өгүүлнэ.


Хамгийн их уншилттай
1
2022.09.09
Хатан хаан II Элизабетийн тухай "хайр хүргэм" 12 БАРИМТ
2
2022.09.13
Эммигийн тайзнаа Зендаяг Леонардо Ди Каприотой болзоход "хөгшдөх" тухай хошигнов
3
2022.09.20
“Би 2018 оны наймдугаар сарын 17-ноос шар өнгөнд дуртай болсон”
холбоотой мэдээ
1
Уржигдар
Жонни Дэппийн болзож буй өмгөөлөгч Жоэль Ричийн тухай 6 баримт
2
Уржигдар
ЭЕРЭГ МЭДЭЭ | Есдүгээр сард дэлхий дахинд өрнөсөн 9 эерэг үйл явдал
3
Уржигдар
Онцлох сайт: Солонгос, англи, хятад зэрэг таван хэлээр үнэгүй үлгэр сонсож, уншиж болох...
санал болгох
1
Уржигдар
Жонни Дэппийн болзож буй өмгөөлөгч Жоэль Ричийн тухай 6 баримт
2
Уржигдар
Онцлох сайт: Солонгос, англи, хятад зэрэг таван хэлээр үнэгүй үлгэр сонсож, уншиж болох...
3
Уржигдар
О.Анхзаяагийн "Lost in Sound" (Анирт алсрах нь) номоос онцлох 12 ЭШЛЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.