UBLife Logo
Newsfeed

Снүүп Дог хүүхдийн дууны YouTube хуудастай болжээ

Снүүп Дог хүүхдийн дууны YouTube хуудастай болжээ

Алдарт реппер Снүүп Дог "Doggyland - Kids Songs & Nursery Rhymes" нэртэй хүүхдүүдэд дуу, бүжиг, реп заадаг, хөгжилд нь чиглэсэн Youtube хуудас нээжээ. Нярайгаас авахуулаад 8 настай хүүхдэд зориулагдсан өнгөлөг дүрүүдтэй, хөгжилтэй бичлэгүүд нь хүүхдүүдийн анхаарлыг ч ихээр татаад байгаа юм. 

“Head Shoulders Knees & Toes”, “Wheels on the Bus” зэрэг хүүхдийн алдартай дуунуудыг тэрээр өөрийн хэв маягт оруулан дуулсан байна. 

Тус хуудас дээр байрлаж буй бичлэгүүд тоо, үсэг, амьтад, зөв хэвшил, сайн үйлс, ариун цэвэр хэрхэн сахих, бусдыг хэрхэн хүлээн зөвшөөрч найзлах гэх мэт агуулгатай аж.

Тэрээр "Аав бас өвөөгийн хувьд хүүхдүүдэд зориулсан эерэг, таатай орчин бүрдүүлж, боловсролд нь анхаарах үнэхээр чухал гэж боддог. Би хүүхэд болгон, хүн болгон хүссэнээрээ үзэж болдог нээлттэй, гоё контент бүтээхээр ажиллаж байна" гэжээ. 

Арай л хөөрхөн үү?   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.