UBLife Logo
Newsfeed

Б.Галсансүх + Nisvanis: Ганцхан удаа болох яруу найраг, дуу хөгжмийн үдэш

Б.Галсансүх + Nisvanis: Ганцхан удаа болох яруу найраг, дуу хөгжмийн үдэш

2022 оны 10 сарын 21-нд Aurug- Wine Cellar-т ГАЛСАНСҮХИЙН НИСВАНИС poetry and unplugged night арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.  Яруу найраг, unplugged концерт, зочин уран бүтээлчид гээд баялаг хөтөлбөртэй энэхүү үдшийг Харгислалын театр-аас зохион байгуулж байгаа аж.

Яруу найргийн уншлага, Зочин яруу найрагчид

Б.Батзаяа, С.Начин, Я.Баяраа, Б.Алтанхуяг, Ө.Үлэмжтөгс

Дуучин Б. Солонго

Мөн энэхүү үдэш пянз худалдан авсан хүнд яруу найрагч Б.Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөө” номыг бэлэглэх гэнэ.

Яруу найрагч Б.Галсансүхийн 21 шүлэг, Нисванис хамтлагийн 11 уран бүтээл багтсан “Галсансүхийн нисванис”  пянз Япон улсад хэвлэгдэн энэ оны есдүгээр сараас худалдаанд гараад буй. Яруу найраг болоод амьд хөгжмийг багтаасан энэ төрлийн пянз нь Mонголд төдийгүй дэлхийд анхдагч юм.  

Тус тоглолт нь пянзанд орсон уран бүтээлийг толилуулах ба үзэгчтэй хамт байх тэрхүү мөчийг видео контент болгон үлдээх билээ. Яруу найраг, unplugged концерт, зочин уран бүтээлчдээс хөтөлбөр нь бүрдэх ба ердөө ганцхан удаа 600 үзэгчдтэй зохион байгуулах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Шинэ жил айсуй

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Шинэ жил айсуй

Улиран одож буй оны сүүлчийн арав хоногт уншигч та юу хийхээр төлөвлөж байна вэ? Хайртай хүнтэйгээ болзох лааны гэрэл дэх үдэш, гэр бүлээрээ зорин очих бүжгэн жүжгүүд гээд шинэ жилийн уур амьсгалыг улам бүр мэдрүүлэх, энэ долоо хоногт болох онцлох эвентүүдийн талаар мэдээллийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ.