UBLife Logo
Newsfeed

Уурхайгаас олдсон 19-р зууны жинсэн өмд 87 мянган ам.доллароор зарагджээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Уурхайгаас олдсон 19-р зууны жинсэн өмд 87 мянган ам.доллароор зарагджээ

Уурхайн гүнээс олдсон 19-р зууны сүүлч үеийн Levi's брэндийн жинсэн өмд АНУ-ын дуудлага худалдаагаар 87 мянган ам.доллароор зарагджээ. Жинсэн өмдийг хуучин хувцасны ретро дэлгүүр ажиллуулдаг 23 настай Кайл, Зип гэх хоёр залуу худалдан авчээ. 

Уг жинс нь ийнхүү бүх цаг үеийн хамгийн үнэтэй хуучин жинсэн өмд боллоо. 

Өмдийг хараад л авах хэрэгтэйгээ мэдсэн. Нүдэнд шууд л Жонни Депп эсвэл Жейсон Момоа нарын нэг нь жинсийг өмсөж байгаа нь төсөөлөгдсөн" гэж Кайл хэлжээ. 

Германы Баттен-хейм хэмээх жижиг хотоос үүсэлтэй Levi's нь анхны жинсэн өмдний брэнд бөгөөд үүсгэн байгуулагч Леви Страусс уурхайн ажилчдын амархан урагддаг, өндөр үнэтэй ноосон өмдийг орлохоор жинсэн өмдийг бүтээсэн түүхтэй. 

Дэлхий дээрх хамгийн үнэтэй жинс нь 1 сая ам.долларын үнэтэй "Secret Circus" брэндийн 15 алмаазан шигтгээтэй өмд юм. 

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...