Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг цэрэгт явах эсвэл цэргийн албыг дүйцүүлж, уран бүтээл хийх эсэх дээр тодорхой хариу гаралгүй удсан бөгөөд ийнхүү өнөөдөр мэдэгдэл хийж байна.

Хамтлагийн хамгийн ахмад гишүүн болох Ким Сокжин эхний удаад цэргийн албанд явах бөгөөд хамтлагийн бусад гишүүд төлөвлөгөөний дагуу ар араасаа явах нь ээ. Мөн Big Hit-ийн зүгээс "2025 оноос хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларч уран бүтээлээ хийнэ" хэмээжээ.

Жин өөрийнхөө соло дэбютээ энэ сарын сүүлээр хиймэгцээ цэрэгт явах юм.

BTS-ийг сонсож ирсний хувьд энэ өдөр ирэхийг мэдэж байсан ч дэндүү гэнэтийн мэт санагдаж байна. Гэхдээ л цэргийн албаа нэр төртэй хаагаад эргэж ирээд уран бүтээлээ үргэлжлүүлэн хийсээр байх болно гэдэгт итгэлтэй байна.
