UBLife Logo
Newsfeed

Шинэ он хүртэл өдөр бүр өөрөөсөө асуух НЭГ асуултууд

Г.Сүрэн
Г.Сүрэн
Шинэ он хүртэл өдөр бүр өөрөөсөө асуух НЭГ асуултууд

Бид эргэн тойрноо байнга сонирхон, бусдаас өдөр бүр асуулт асуудаг ч өөрөөсөө тэр бүр асуулт асуудаг бил үү? Шинэ оноос өмнө өдөр бүр өөртөө 1-5 минут гарган, өөрийгөө болон хорвоо ертөнцийг танин мэдэх сонирхолтой асуултуудад хариулцгаах уу? Тэгвэл наашаа суу. Өөртөө ачаалал өгөлгүй 2 өдөрт 1 асуулт гэж журмаар шинэ он хүртэлх 44 хоногт дараах 22 асуултыг өөрөөсөө асуун дуусгаарай.

#1 Би 44 хоногийн дараа буюу шинэ он гарахаас өмнө юу хиймээр байгаа вэ? 

#2 Миний сурсандаа огт харамсдаггүй, олзуурхаж явдаг зүйл юу вэ?

#3 Би ямар үнэ цэн, ур чадвар, онцлогтой хүн бэ? 

#4 Би юуны тухай, ямар сэдэв чиглэлийн зүйлсийг хамгийн сайн мэддэг вэ? 

Хүүе хүүе, чи U brand-ийн залууст зориулсан танин мэдэхүйн сонирхолтой асуултууд бүхий “U Quiz: 1 асуулт” эхэлснийг мэдсэн үү? Энэ оныг дуустал мессэжээр ирэх 1 асуултад зөв хариулаад л дата, ярианы эрх, нэмэлт багц зэрэг бэлгийн эзэн болоорой. Зөв хариулах бүрт PlayStation 5, зөөврийн компьютер, ухаалаг гар утас зэрэг бүр ч гоё бэлгүүд хүлээж байгаа гээд бод доо? 

Танин мэдэхүйн мэдлэгтэй болохын зэрэгцээ гоё гоё бэлэг аваарай.   

Яг одооноос эхлэн асуултдаа хариулах бол ЭНД даран дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

#5 Хэрвээ өөрийн хамгийн сайн мэддэг туршлагаа бусдад хуваалцах болбол тэр нь юу байх бол? 

#6 Хэрвээ насан туршдаа нэг л ажил хийж амьдрах бол тэр нь одоогийн ажил мөн үү? 

#7 Би хэзээ, ямар үед, ямар орчин нөхцөлд хамгийн их аз жаргалтай байдаг вэ? 

#8 Би хэзээ, ямар үед хамгийн их гунигтай байдаг вэ? 

#9 Хамгийн өндөр хүлээлттэйгээр төсөөлбөл ирэх онд юуг хийсэн байгаасай гэж хүсэж байна? 

#10 Хамгийн бага хүлээлттэйгээр төсөөлбөл ирэх он "ямархуу" өнгөрөх бол? 

#11 Ямар үед би огт санаа зовох зүйлгүй, амар тайван байдаг вэ? 

#12 Би өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өдөр тутам юу хийдэг вэ? 

#13 Намайг нэг дуугаар тодорхойлбол би ямар дуу бол? 

#14 Өнгөрсөн оныг гурван үгээр тодорхойлбол юу байх вэ?

#15 Өнгөрсөн онд хэнтэй уулзаж танилцсандаа би хамгийн их баяртай байгаа вэ? 

#16 Энэ жилийн шилдэг ном, кино, хөгжим юу байв? 

#17 Жилийн өмнөх өөртэйгөө уулзвал юуг захихыг хүсэх вэ? 

#18 Жилийн өмнө огт өөрөөр боддог байсан зүйлээ энэ онд өөр өнцгөөс харсан тохиолдол юу билээ?

#19 Энэ жил уншсан мэдсэндээ талархаж буй зүйл? 

#20 Миний хувьд "төгс өдөр" гэж юу вэ? Өглөөг хэрхэн эхлүүлээд, юу хийвэл урамтай, баяр хөөртэй байж чадах бол?

#21 Энэ онд ямар сайн дадалтай болов? Яагаад энэ дадал надад төлөвшсөн бэ?

#22 Жилийн дараа би өөрийн ямар чанараа хэвээр авч үлдэхийг хүсэх вэ? 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
9
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...