UBLife Logo
Newsfeed

Голомт банкны хувьцааны нэгдсэн мэдээллийн төвүүд ажиллаж байна

Ub.life
Ub.life
Голомт банкны хувьцааны нэгдсэн мэдээллийн төвүүд ажиллаж байна

Голомт банк 2022 оны 11-р сарын 16-нд хувьцааны танилцуулгаа албан ёсоор эхлүүлж, IPO нээлтээ хийсэн. 

Тэгвэл Голомт банк хувьцаа, үнэт цаас, хөрөнгө оруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг иргэд, олон нийтэд зориулан хүртээмжтэйгээр хүргэх зорилгоор Shangri-La Mall болон Central Tower-ын 1-р давхарт нэгдсэн мэдээллийн төвийг ажиллуулж, танилцуулах өдөрлөгийг нээлттэй зохион байгуулж байна. Танилцуулах өдөрлөгт Голомт банкны хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагааны үндсэн андеррайтер “Инвескор Капитал” ҮЦК ХХК, туслах андеррайтер “Голомт Капитал” ҮЦК ХХК-иуд хамтран оролцож байна. Хөрөнгө оруулагч та бүхэн тус мэдээллийн төвүүдэд зочилсноор хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөөг авахаас гадна үнэт цаасны дансаа үнэ төлбөргүй нээлгэх боломжтой юм. 

Хувьцааны нэгдсэн мэдээллийн төвүүд 11-р сарын 17-ноос 11-р сарын 25-ны өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу тус тус ажиллана. 

  • Shangri-La Mall – 10:00-21:00 цаг

  • Central Tower – 09:00-18:00 цаг 

Та хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://ipo.golomtbank.com/  вэбсайтад хандан аваарай. Мөн өөрийн үйлчлүүлдэг аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хувьцаагаа захиалж болох бөгөөд Голомт банкны харилцагчид www.egolomt.mn  вэбсайт, SocialPay аппликэйшн ашиглан захиалгаа өгөх боломжтой. 

Голомт банкны хувьцааны мэдээлэл:

  • Нийтэд санал болгох хувь: 10.09%

  • Нэгж хувьцааны үнэ: 1285 төгрөг

  • Татан төвлөрүүлэх хөрөнгө: 103.3 тэрбум төгрөг

  • Хувьцааны захиалга авах хугацаа: 2022.11.23-11.30-ны өдрүүдэд 

Нээлттэй банк – Голомт банк

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.