Албан байгууллага, хамт олон, найз нөхдийн дунд шинэ жилийг угтан зохиогддог Монита яах аргагүй сэтгэл догдлом үе шүү. Гэхдээ өөрийн сугалсан Монитадаа юу өгөх үү, таалагдах болов уу, заавал үнэтэй зүйл өгөх үү гээд түмэн эргэлзээ төрсөөр байна уу? Тэгвэл та хэнийг ч сугалсан бай, түүнд гарцаагүй таалагдах дараах мэдрэмжтэй бэлгүүдээс сонголтоо хийгээрэй.
#1 Өөрийг нь илтгэх ямар нэг жижигхэн зүйл
Түүний хийдэг ажил мэргэжил, онцгой содон зан төрх, онцлогт нь тохируулсан бэлэг хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Гэрэл зурагчин бол зургийн аппарат шиг хэлбэртэй аяга, бичих дуртай хүн бол бичгийн машины хэлбэртэй энгэрийн зүүлт, түүний ширээн дээрээ байнга байлгадаг номынх нь шинэ цуврал гээд л зөвхөн түүнд тохирсон бэлэг байх юм шүү.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/5ce399cf53d42808904494c5dadb879b.gif)
#2 Шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлэх бэлэг
Шинэ жилийн цасан бөмбөлөг, дулаахан бээлий, оймс, ороолт, шинэ жилийн гацуураа чимэх чамин тоглоом гээд л шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлэх бэлэг хэнд ч дулаахан таатай сэтгэгдэл төрүүлэх нь гарцаагүй.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/4d2db13f654d1570c9bef99a2095cca7.jpg)
#3 Яг л хэрэгтэй зүйлийг нь тандаж мэдэх
"Яаж мэдсэн юм бол?" гэж гайхшрам яг л хэрэгтэй зүйлийг нь олоод бэлэглээрэй.
#4 Эрхийн бичиг
Түүнд ямар ном бэлэглэхээ мэдэхгүй байвал эрхийн бичиг л өгчих. Гоо сайхны, электрон барааны, бүр хүнсний дэлгүүрийн эрхийн бичиг ч хэн бүхэнд таалагдах болно.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/723a81053e1d99987cc689cfe3c7b990.gif)
#5 Хүүхэд насыг санагдуулах бэлэг
Бага байхдаа идэх дуртай байсан амттаныг нь бэлэглээрэй. Тэр танд гарцаагүй талархах болно.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/c4be807e1f50b549fea07852465216f8.jpg)
#6 Гоё үнэртэй лаа + хэвлэсэн тайлбар
Лаа аваад дээр нь зөвхөн түүнд зориулсан тайлбар хэвлээд наагаарай.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/597e53da0d268e56dd478828bb339455.jpg)
#7 Дулаахан шаахай
Монитадаа жилээс жилд дурсагдах онцгой бэлэг өгөхийг хүсвэл дулаахан гэрийн шаахай бэлэглээрэй. Хамгийн гол нь тухайн хүнийхээ онцлог тохируулсан, түүнд л зориулсан сэтгэгдэл төрүүлэхүйц байх хэрэгтэй. Оффис дээрээ өмсөж ч болно шүү дээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/12d32bebaa5698343a50b6d25d89b8c8.jpg)
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/a165b5b83a091133c4f35de027f8f3d0.jpg)
#8 Онцгой аяга
Түүний ажил дээрээ хамгийн их хэлдэг үг, хамт олондоо танигдсан давуу тал гээд өвөрмөц онцлогийг нь илтгэх зураг, үгийг аяган дээр хэвлүүлэн бэлэглээрэй. Эсвэл энгийн шинэ жилийн аяга ч гоё.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/6cd6b634df0e6d5dcb4a9a56fd6376e0.jpg)
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/cfddc5f97853d4f1f1154e02c15584e5.jpg)
#9 Өдрийн хоолны эрх
Ажлаараа байнга орж хооллодог ч юм уу, түүний байнга ордог газраас өдрийн хоолны эрх авч бэлэглээрэй.
#10 Ямар нэг инээдтэй зүйл
Нойлын цаас, бичгийн хавчаар, нэг ширхэг үзэг гэх мэт энгийн бөгөөд хэрэгтэй зүйлийг нь маш чамин боодолтой бэлэглээрэй. Үнэ мөнгөндөө биш "инээдтэй" зүйл гэдэгтээ гол утга нь оршино.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/79ef122bc6074d0cf8add0ba9f974baa.jpg)
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/07f8669ea134d47cff60577194d25fe4.jpg)
#11 Үзвэрийн хос тасалбар
Оны төгсгөлд ажлын ачаалал багагүй нэмэгдээд шинэ үзвэрийн тасалбар бодох сөхөөгүй яваа Монитадаа үзвэрийн тасалбар бэлэглээрэй. Дотны хүн, найзтайгаа болзон үдшийг мартагдашгүй өнгөрүүлэхдээ тэр танд талархах нь гарцаагүй.
#12 Амттай хайрцаг
Түүнд онцгой мэдрэмж төрүүлэхийг хүсвэл жижигхэн хайрцаг аваад түүний дуртай гоё зүйлсээр дүүргэн бэлэглээрэй.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/e014a54daccd54514478fc4bc48e27a6.jpg)
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/093cd775d2ecfa159d0f4809526b89c1.jpg)