Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жагсаалын үеэр олны сэтгэлийг хөдөлгөсөн 10 үйл явдал


Нүүрсний хулгайг эсэргүүцэж, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал хоёр өдөр Төв талбай болон хотын төвөөр үргэлжилж, иргэд олон нийт дуу хоолойгоо нэгтгэн жагслаа. Жагсаалын үеэр олны сэтгэлийг хөдөлгөсөн олон эерэг, бахархал төрүүлэм гэгээтэй үйл явдал цөөнгүй болсон юм. 

#1 Бяцхан хүүхдээ тэврэн жагсаж буй ээжийн гэрэл зураг олны сэтгэлийг хөндсөн юм. 

#2 Альфа номын дэлгүүр мэдэгдэл хийж бүх ажилчдаа жагсаалд оролцон үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэхийг нь дэмжиж буйгаа мэдэгдэв. Мөн жагсагч, цагдаагийн ажилчдыг халуун уух зүйлээр дайлахаа ч илэрхийлсэн юм. 

#3 Өмгөөлөгчид жагсагчдын эрхийг хамгаалахаар үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэхээ мэдэгдэн, бусдыгаа ч уриалж байлаа. 

#4 Мөн хуульч нар жагсагчдад эрхээ хамгаалах зөвлөгөө мэдээлэл өгч байлаа. 

#5 Жагсагчид төрийн ордонд нэвтрэхээсээ өмнө Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буйг та харж байна. 

#6 Жагсаалын дараа жагсагч залуус Төв талбайн хог бохирдлыг цэвэрлэн, тохижилт үйлчилгээний ажилчдад тусалсан юм. 

#7 Жагсагчид гартаа барьсан самбартаа өөр өөрийн дуу хоолой, үгээ илэрхийлж байв.

Фото сурвалжилга: Самбарт буусан залуусын шаардлагууд юу байв?

#8 Жагсагчдын тоо нэмэгдсээр байсан тул цагдаа нар иргэд олон нийтийг зам руу оруулах, аливаа осол аваар, зөрчил гарахаас сэргийлэн ажиллаж байв. 

#9 Бяцхан охины барьсан үг үнэхээр хүчтэй!

#10 Багш нар ч оюутнууддаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь олгож байлаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
6 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
5
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.