UBLife Logo
Эрүүл мэнд

Ус бага уудаг хүмүүс илүү хурдан хөгширдгийг судалгаагаар тогтоов

Ус бага уудаг хүмүүс илүү хурдан хөгширдгийг судалгаагаар тогтоов

11 мянга хүний мэдээллийг шинжин 30 гаруй жил хийсэн судалгааны үр дүнд судлаачид ус бага уудаг хүмүүсийн архаг өвчин тусах магадлал мэдэгдэхүйц их байдаг хийгээд илүү хурдан хөгширдгийг тогтоожээ. “eBioMedicine” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаанд цусан дахь натрийн хэмжээ, өвчин, хөгшрөлийн хамаарлыг авч үзсэн байна. Ус бага уудгаас цусан дахь натрийн хэмжээ нь ихэссэн хүмүүсийн зүрх судасны өвчин тусах магадлал ихэсдэг нь мөн уг судалгаагаар тодорхой болсон юм. 

Судалгааны дүнг нот байлгахын тулд судлаачид натрийн хэмжээ нь бусад шалтгаанаар их буй хүмүүсийг оролцуулаагүй аж. Цусан дахь натрийн хэмжээ нь хэвийн хэмжээнээс давсан буюу 145 ммоль/л-ээс давсан хүмүүсийн харвалт, зүрхний шигдээс болох, уушги өвчлөх, дархлааны тогтолцоо доголдох, тэнэгрэх (dementia) магадлал 64 хувиар өссөн нь ажиглагджээ. Эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тогтоохдоо цусны дээд даралтын түвшин, холестерины, сахарын хэмжээ зэрэг 15 үзүүлэлтийг харьцуулж судалсан байна. Дэлхийн нийт хүн амын тал орчим нь хангалттай ус ууддаггүй талаар мөн тус судалгааг хийсэн эрдэмтэд онцлов. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.