Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Алек Болдуиныг хүний амь нас хохироосон хэргээр шүүхэд дуудахаар болжээ


Холливудын нэрт жүжигчин Алек Болдуиныг “болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон” зүйлчлэлээр шүүхэд дуудахаар болжээ. 2021 оны аравдугаар сард АНУ-ын Нью-Мексико мужид “Rust” хэмээх вестерн киноны зураг авч байх үеэр тэрбээр зураглаач болон найруулагчаа санамсаргүй буудсан. Зураглаач Алина Хатчинс эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй амьсгал хураасан юм. Зураг авалтад ашиглах зэвсгүүдийг хариуцсан мэргэжилтэн Ханна Гутьеррез Рийдэд мөн хэрэг үүсгэжээ. 

Яг яагаад тийм нөхцөл байдал үүссэн нь тодорхойгүй учраас хэрэг үүсгээгүй гэж байсан ч өчигдөр Санта Фэгийн прокуророос хэрэг үүсгэх хангалттай үндэслэлтэй гэж үзэж буйгаа зарлалаа. Яллагдвал Алек Болдуин, Ханна Рийд нар тус бүр 18 сар хүртэл шоронд сууж, 5000 мянган ам.долларын торгууль төлөх аж. Найруулагч Жоэл Суза мөн суманд оногдсон ч үүнтэй холбоотойгоор хэрэг үүсгэхгүй гэв. 

Санта Фэгийн прокуророос мэдэгдэл хийсний дараа А.Болдуины хуульч “Буу нь цэнэгтэй байгаа гэж, ерөөс зураг авалтын талбай дээр цэнэгтэй буу байгаа гэж үзэх үндэслэл ноён Болдуинд байгаагүй. Хамт ажиллаж байсан мэргэжилтнүүд нь буу цэнэггүй гэж түүнд бат итгүүлсэн. Бид давж заалдан ялах болно” хэмээжээ. А.Болдуин тэрхүү явдлын дараа “Тэр өдөр яг юу болсныг мэдэхгүй. Тэр буу яаж яваад цэнэгтэй болчихсныг мэдэхгүй. Үнэхээр мэдэхгүй байна” хэмээсэн юм. 

1993 онд “The Crow” киноны зураг авалтын үеэр Брюс Лигийн хүү Брэндон Ли мөн буудуулж амиа алдсан түүхтэй. Бууг бэлдсэн мэргэжилтнүүд бууны цэнэгийг нь салгасан хэр нь бялтыг нь аваагүй байж. Өмнөх кадр дээр жүжигчин буудахад дарьгүй тэр сум бууны хонгио төмөрт гацжээ. Харин дараагийн буюу жүжигчин Лигийн хөнөөгдсөн кадрын үеэр буудахад гарсан хоосон сум өмнө нь гацчихсан байсан сумыг түлхэж, улмаар жүжигчин гэдсэндээ шархадсан ажээ. Шүүх бууг барьж байсан жүжигчин Майкл Массиг гэмгүй гэж үзсэн байдаг. Гэхдээ М.Масси сэтгэлийн гүн хямралд орж, үүнээс олон жилийн дараа ч хар дарж сэрсээр байсан тухайгаа ярьсан нь бий. 

Эммигийн шагналт жүжигчин А.Болдуин 30 гаруй жил дэлгэц, тайзны урлагт зүтгэж буй, Холливудын ахмад уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр “30 Rock” цуврал, “Alice”, “The Aviator” киноны дүрүүдээрээ нэрд гарсан билээ. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
22 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.