UBLife Logo
Спорт

Үндэсний бөхийн барилдааны үргэлжлэх хугацааг 50 минут болголоо

У.Чинзориг
У.Чинзориг
Үндэсний бөхийн барилдааны үргэлжлэх хугацааг 50 минут болголоо

МҮБХ-ны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, "Даваа бүрийн барилдах хугацаа нийт 50 минут байна. Хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах”-аар болгож өөрчлөв.

Үүнээс өмнө "1-4-ийн давааны барилдаан үргэлжлэх хугацаа нийт 55 минут. 5-с дээших давааных 70 минут байх"-аар заагаад байсан билээ. Түүнчлэн идэвхийн 10 минут хардаг байснаа болиулав.

Мөн ёс зүйн зөрчил гаргасан хоёр бөхийн асуудлыг Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтож, уг хурлыг зарлагдах хүртэл хугацаанд аль ч төрлийн барилдаанд оролцуулахгүй түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Тэргүүлэгчдийн хурлаар, МБӨ-нд байрлаж буй 1998-2003 онуудад зуруулсан Улсын аваргуудын хөрөг зургийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулахаар боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.