UBLife Logo
Спорт

"Хэвийн боовны баяр"-т аймгийн хурц арслан Д.Төрболд түрүүллээ

"Хэвийн боовны баяр"-т аймгийн хурц арслан Д.Төрболд түрүүллээ

"Талх Чихэр" ХК-ийн “Хэвийн боовны баяр”-т зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан өнөө жил 17 дахь удаагаа зохион байгуулагдлаа. 

Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат аймгийн хурц арслан Даваадоржийн Төрболд түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэв.

Д.Төрболд хамгийн сүүлд, 2021 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд түрүүлсэн юм. Харин тэрээр заалны барилдаанд анх удаагаа түрүүлж байна. 

Шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат аймгийн арслан Т.Дүүрэнсаран, Архангай аймгийн Тариат сумын харьяат цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа.   

Шөвгийн наймд аймгийн арслан И.Мандах, Б.Очирхүү, Г.Ганхуяг, Л.Энхсаруул нар үлдэв.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.