UBLife Logo
Newsfeed

Doja Cat загварын шоун дээр 30 мянган шигтгээгээр биеэ бүрхэн ирж олны харааг булаалаа

Doja Cat загварын шоун дээр 30 мянган шигтгээгээр биеэ бүрхэн ирж олны харааг булаалаа

Дуучин Doja Cat өчигдөр Swarovski брэндийн 30 мянган улаан үнэт шигтгээгээр биеэ бүрхэж Парис хотын Шиапареллигийн хаврын загварын шоунд иржээ. 

Толгойноосоо авахуулаад хөлийн хуруу хүртлээ битүү бүрхсэн байна. Энэхүү загварын шоуг Дантегийн Инферногоос сэдэвлэсэн гэнэ. 

Нүүр будалтын мэргэжилтэн Пат МкГрат энэхүү шоуны дүр төрхийг бүтээхээр 4 цаг 58 минут зарцуулсан гэнэ. 

Дуучин бүсгүйн тэвчээрийг тэрээр үнэхээр үнэлсэн бөгөөд энэ дүр төрхийг бүтээхээр маш их хичээл зүтгэлээ шингээсэн гэжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.