Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

2023 онд хэрэгжүүлэн амьдралаа бага багаар өөрчлөх 30 ГОЁ САНАА


Шинэ он эхлээд эхний сар өнгөрсөн ч энэ жилийг мартагдашгүй, үр бүтээлтэй, хамгийн гол нь аз жаргалтай өнгөрөөхөд оройтоогүй, тийм үү? Жилийн дараа эргээд харахад юунд ч харамсахааргүй, дурсамж мэдрэмжээр дүүрэн нэгэн оныг дараах гоё санаануудтай хамт өнгөрөөцгөөе. Одоо цагтаа амьдарч, өнгөрсөн бол дурсамж, ирээдүй бол таамаг, одоо цаг бэлэг болохыг санаарай   

#1 Хайраа илэрхийлэхэд суралцаарай. Дотны хүмүүстэйгээ уулзахдаа тэвэрч, хүүхдүүд дүү нараа энхрийлэн тэвэрч, гэр бүлийнхэндээ өглөө гарахдаа хайртай гэдгээ хэлж, найзтайгаа таарахдаа баярлан угтаж, хайртай хүнтэйгээ тэврэлдэхэд илүү их цагийг зарцуулаарай. Таны 2023 он халуун дулаан өнгөрөх болно. 

#2 Өөрийгөө магтаж, хайрлаж, урамшуул. Ядраад байвал амарч, тусламж хүсэж, өөртөө сайхан бүхнийг зориулан хайрлаарай. Өөрийн амжилт бүрээ бахархан бодож, даруу төлөв боловч итгэл дүүрэн амьдраарай. Өөртөө талархаж, өөрийгөө хайрлан энхрийлдэг хүн бусдыг ч хайрлаж чаддаг юм шүү. 

#3 Бага багаар хуримтлал үүсгэх. Яг одоо өөрийн ашигладаг банкандаа хадгаламжийн данс нээлгэж, олсон орлого бүрээсээ 5 хувийг нь хуримтлуулж дадаарай. 

#4 Унтахаасаа өмнө 10 минут бясалгал хийж, унтахаасаа 1 цагийн өмнө утсаа өөрөөсөө хол тавих. Та өглөө нь маш сайхан унтаж амарсан, сэргэг сэрэх болно. 

#5 Өдөр бүр гэртээ хариад 10 минут зарцуулан багахан цэвэрлэгээ хийгээрэй. Илүү дутуу зүйлд бухимдалгүй, тайван амрахад танд тусална. 

#6 Архи, согтууруулах ундааны хэрэглээгээ багасгах. Сард хэдэн удаа, ямар хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэдэг тооцоогоо гаргаад дараа сараас 2 дахин багасгаарай. Сэтгэл санаа, мөнгө санхүүд тун ээлтэй байх болно.

#7 Оройн хоолыг илүү хялбарчлах. Амралтын өдрүүдээр дуу сонсонгоо 7 хоногийн махаа хэрчиж, ногоогоо бэлтгэн хөлдөөж, бууз баншаа чимхээд тавьчих. 7 хоногийн турш оройны хоолоо амархан гэгч нь хийвэл ямар уу? 

#8 Илүү сайхан, нам гүм, чанартай унтахад анхаар. Унтахаасаа өмнөх 3 цагийг чухалчлан анхаарч, хүнд хоол идэхгүй, амттанаар зугаа гаргахгүй байхаа өөртөө сануулаарай. Сайхан халуун ваннд хэвтэж, тайвшруулах лаа асааж, ном унших зэргээр өөрийгөө хайрлан, илүү нам гүм унтаж сурахад дараа дараагийн өдөр илүү эрч хүчтэй, өөдрөг эхлэх болно. 

#9 Клубт нэгдээрэй. Өөрийн сонирхлын дагуу клуб, чөлөөт эвентүүдэд очиж ижил сонирхолтой найз нөхөд, хүрээлэлтэй болоорой. Жилийн дараа та ямар гайхалтай хүмүүстэй уулзаж учирч, суралцсандаа баярлах болно. 

#10 Тамхиа болих. Өөртөө чин үнэнчээр шийдвэр гаргаж, яг одооноос тамхиа болиорой. Жилийн дараа та яагаад тэгж их тамхи татдаг байснаа гайхах болно. 

#11 Хүнсний ногоо, жимс жимсгэнийг шинээр танин мэдээрэй. Төдийлөн иддэггүй, туршиж байгаагүй шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнээр амьдралаа илүү эрүүл, сэргэг, амттай болгоорой. 

#12 Жилийн эмчийн үзлэгт хамрагдах. Жилдээ нэг удаа бүтэн биеийн шинжилгээнд хамрагдаж, өөрийн эрүүл мэндийг хайрлаарай. Эрдсийн шинжилгээ өгч, өөрт дутагдаж байгаа эрдэс бодисоо нөхөөрэй. 

#13 Оюун ухаанаа хөгжүүлэх. Гар утсан дээрх тоглоом, элдэв хэрэггүй аппликейшнүүдийг зориглон устгаж, оронд нь IQ хөгжүүлэх сонирхолтой тоглоомууд татаарай. 

#14 Бяцхан ургамалтай болох. Жижигхэн ногоон ургамал тарьж, бага багаар услан, жилийн дотор нүдэн дээрээ хэчнээн гайхалтайгаар дэлбээлэн ургахыг нь ажиглаарай. 

#15 Шатаар явж дадах. Ойр зуур явахдаа болж л өгвөл хөдөлж, шатаар өгсөж, уруудаад дадчихвал заавал цаг гарган дасгал хийх ч шаардлага гарахгүй ээ. 

#16 Сунгалтаар хичээллэх. Биеийн чилээгээ гаргах нь зөвхөн бие махбод төдийгүй сэтгэл санааг ч сэргээх болно. 

#17 Шинэ сонирхлоо "ажил хэрэг" болгох. Үргэлж хийхийг хүсдэг байсан ч хэзээ ч хийж эхлээгүй хобби сонирхлоо шууд л хийж эхлээрэй. Хүлээгээд л байвал жилийн дараа ч энэ хэвэндээ байна шүү. Зурах дуртай бол яг одоо зургийн хэрэгсэл аваад зурж эхэл. 

#18 Сэтгэл зүйчтэй нэг удаа ч болов уулзаад үз. Сэтгэл зүйч, сэтгэл судлаачтай нэг удаа цаг аваад, зориглон очиж уулзаарай. Та харамсахгүй. 

#19 Ус уу. Гэхдээ илүү гоёор. Өдөрт 8 аяга ус гэх үгийг харсаар залхсан бол 8 аяга усаа илүү амттайгаар уугаарай. Нимбэг зүсэж хийх, биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлэх ус уух, элсэн чихрийн оронд зөгийн балтай ус уух, оройдоо ногоон цай уух гэхчлэн биеийн шингэнээ нөхөөрэй. 

#20 Яг одоо толинд хараад өөрийн гадаад төрхөө дүгнээрэй. Гэхдээ өөртөө худал хэлэх хэрэггүй шүү. Чин шударгаар өөрт таалагддаг болон таалагддаггүй хэсгүүдээ нэрлээрэй. Тэгээд таалагдахгүй байгаа хэсгээ бага багаар хайрлаж, болохгүй бол өөрчлөх гээд үз. Хөмсгөндөө дургүй бол насаараа өөртөө дургүй явснаас өнөөдрөөс эхлэн серум, хөмсөг ургуулагч түрхэж, бага багаар илүү гоё болгож болно шүү дээ. 

#21 Хөлсөө урсган дасгал хийж таашаал мэдрээрэй. Дасгал хийхэд биеийн бүхий л булчин ажиллахаас гадна биед хургасан муу муухай бодлууд ч үлдэн одох болно. 

#22 Энэ жил илүү эвтэйхэн, илүү чанартай гутал өмсөөрэй. Ямар гуталтай гэрээс гарахаас л тухайн өдөр шалтгаалдаг шүү. Гоё харагддаг хэрнээ эвгүй гуталтай гарчихвал гэнэтийн сайхан санал татгалзахаас аргагүй болно гээд бод доо? Тэгэхээр чанартай, эвтэйхэн гуталтай энэ жилийг адал явдалтай өнгөрөөгөөрэй. 

#23 Өдөр тутмын амьдралыг илүү тухтай, хялбар болгох зүйлсийг жагсаан бичээд нэг нэгээр нь шийдээрэй. Жишээ нь, орныхоо хэсэгт зөөлөн гудас авч тавих, өдрийн хоолны гоё сав авах, халбага сэрээний ууттай болох, ванны гоё хөөс авах, эвдэрсэн гал зуухаа засуулах гэх мэт. 

#24 Хэрвээ та жилийн өмнө нэг шийдвэр гаргах гээд одоо хүртэл шийдэж чадаагүй бол шууд нэг тийш нь цэгцэл. Ажлаасаа гарах тухай өдөр бүр шахуу бодсоор жил болчихсон бол ахиад нэг жилийн дараа ч та харамссаар байх болно. 

#25 Хайртай хүмүүстэйгээ ойр бай. Хамтдаа даруулсан зургаа ойр өлгө. Гэрээ халуун дулаан, хайртай хүмүүсээ сануулах орон зай болгоорой. 

#26 Гэрийн ойр зуурын ажлуудыг хөнгөвчлөөрэй. Элдэв янзын тавилга авснаас илүү бүрэн автомат угаалгын машин авчихвал амьдрал үнэхээр цаг завтай болохыг санаарай. 

#27 Хэрэггүй зүйлсээ цэгцлээрэй. Хэрэггүй хувцас, хэрэггүй эд хогшил бүрээ хэрэгтэй хүнд нь өгч, хандивлаж, болохгүй бол хаяж сураарай. Хэрэггүй зүйлсийн эзлэх орон зай танд амралт чөлөө олгох болно. 

#28 Гадаад төрхөө хайрлахад суралцаарай. Гадаад төрхөө байгаагаар нь хайрлахын зэрэгцээ хэрхэн яаж илүү үзэсгэлэнтэй болж болоход цаг гарган бодоод үзээрэй. Өөрт зохидог өнгө, зохидог хувцас, үс засалт цаанаасаа л "ондоо" байдаг шүү. 

#29 Амралтаа эртнээс төлөвлөөрэй. Төлөвлөж амжаагүй байтал нэг л мэдэхэд амралт болчихдог шүү дээ. Тиймээс эртнээс төлөвлөөд сайхан амраарай. 

#30  7 хоног бүр нэг шинэ жор турших. Өдөр бүр гэртээ үдийн хоолоо бэлтгэх хэцүү байдаг бол нэгхэн удаа шинэ жор туршин амттай бөгөөд мөнгөнд хэмнэлттэйгээр үдийн хоолоо идээрэй. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
23 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
7
1
1
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.