UBLife Logo
Хөгжим

Украины ерөнхийлөгч В.Зеленьскийн дуу "Billboard"-ийн жагсаалтад багтжээ

Ub.life
Ub.life
Украины ерөнхийлөгч В.Зеленьскийн дуу "Billboard"-ийн жагсаалтад багтжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленьскийн хамтарсан "Same Here" дуу "Billboard"-ийн хамгийн их борлуулалттай дижитал дууны жагсаалтын 7-д бичигджээ. Энэ дууг америк уран бүтээлч Брэд Пэйсли дуулсан бөгөөд В.Зеленьскийн үг хэлж буй дуу хоолойг ашигласнаар "хамтарсан уран бүтээлч" болгосон юм. Уг уран бүтээлийг долоо хоногийн хугацаанд 5000 удаа татаж авснаар жагсаалтад багтсан байна. 

"Same here" дууг "United24" төсөлд зориулж бүтээсэн бөгөөд ашиг орлогоор нь одоо өрнөж буй дайны улмаас сүйдсэн украинчуудын орон гэрийг сэргээн барих аж. 

Төрийн тэргүүнүүд "Billboard"-ийн жагсаалтад багтсан анхны тохиолдол энэ биш бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама, Ж.Кеннеди нарын хоолойг ашигласан уран бүтээлүүд уг жагсаалтад багтаж байсан удаатай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.