UBLife Logo
Спорт

Улсын заан Б.Бат-Өлзий амралтын өдрийн барилдаануудад дараалан түрүү, үзүүрт шалгарав

Улсын заан Б.Бат-Өлзий амралтын өдрийн барилдаануудад дараалан түрүү, үзүүрт шалгарав

Өнгөрсөн амралтын өдрүүдэд улс аймгийн алдар цолтой 256 бөхийн дараалсан барилдаанууд болж өндөрлөлөө. 

Бямба гарагт явагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан, Санжмятавын Шагж аваргын нэрэмжит барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.

Их шөвөгт улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Ц.Бямба-Отгон нар шалгарсан юм.

Харин ням гарагт Улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан болж Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарди Өлзийтогтохын Бат-Орших үзүүрлэв.  

Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.

Улсын заан Б.Бат-Өлзий 2023 он гарснаар зодоглосон дөрвөн барилдаанд дараалан түрүү, үзүүүрт шалгаран гуравт нь түрүүлээд байна. Тэрээр 2021, 2022 онуудад улс, аймгийн цолтой бөхийн барилдаанд мөн тус бүр гурвантаа түрүүлсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.