Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Кара Делевин: Сэтгэл гутрал зүрхэн дотор бөмбөр тоглох мэт түгшүүртэй


18 насандаа дэлхийн загварын ертөнцөд гялалзан, "Victoria's Secret"-ийн хамгийн үзэсгэлэнтэй сахиусан тэнгэр хэмээгдэж байсан Кара Делевин сүүлийн жилүүдэд согтууруулах ундааны хэт их хэрэглээ, сэтгэл гутралаар шаналж байв. 

Түүний аймшигтай зургууд цахим сүлжээнд тархан, гэр бүл найзуудаасаа холбоо тасран, уналтад ороод байсан ч тэр өөрийгөө авран эдгээхээр шийдэж, 12 шатлалт эмчилгээнд хамрагдан сүүлийн дөрвөн сар эрүүл, сэтгэл санаагаар тогтвортой байгаа талаараа "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Түүний өөрийгөө хайрлахуй, согтуурал, 30 насны талаарх ярилцлагын хэсгээс хүргэж байна. 

Кара Делевин:

"Би согтуурч, зугаалж, бүжиглэх үнэхээр дуртай байсан. Уусан үедээ хүмүүстэй илүү дотно харьцаж, гүнзгий яриа өрнүүлж чаддаг учраас ямар аюултай хэмжээнд очтолоо донтсоноо анзаараагүй. Шинэ зүйл сурч, эргэн тойрноо хайрлахаас залхаж, нэг л мэдэхэд өөрийгөө гутрал гуниг, "Би хэн юм, Юу юм?" гэх эргэлзээ, шоу цэнгээнээр хүрээлүүлчихсэн байсан. Нүүр тулахаас айсандаа зугтаад л... 

Папарацийн зургууд үгээр хэлэмгүй ичгүүр, айдас төрүүлэхийн зэрэгцээ надад яг л сэрүүлэг шиг цохилт өгсөн. Энэ хэвээрээ уугаад л байвал ганцаараа үхэхээ мэдсэн. Тасартлаа ууж, өөрийгөө аюултай нөхцөл байдлуудад аваачна. Юу ч хамаагүй болчихсон учраас тэр. Үхтлээ согтоод танихгүй газар сэрэх нь энүүхэнд. Нэг өдөр аймшигтай уугаад сэртэл эмээгийнхээ оршуулга дээр очих ёстой болсон байсан. Үнэхээр аймшигтай. Өөрийгөө ингэж гэмтээж байхад эргэн тойрны минь надад хайртай хүмүүст ямар хэцүү байсан бол гэхээс бүр ч аймшигтай. 

Карагийн дотны найз жүжигчин Марго Робби Каратай уулзаад гарахдаа их гомдон уйлж байгаа нь папарацийн дуранд өртжээ.

Гучин насны төрсөн өдрөө гайхамшгийн орон дахь Алиса шиг гайхалтай үдэшлэг зохион хийнэ гэж боддог байсан ч үнэндээ ямар ч чадал үлдээгүй байсан. Төрсөн өдрөөрөө би гэртээ өөрийгөө цоожлоод огт гараагүй (Тэр өнгөрсөн оны есдүгээр сард 30 нас хүрсэн). Сэтгэл гутрал яг л зүрхэн дотор бөмбөр тоглох мэт түгшүүртэй мэдрэгддэг. Ямар нэг зүйл хийх цаг нь болсныг мэдэх ч босоод нүүрээ угаах ч хүсэл төрөхгүй. 

Би дөрвөн сарын турш өөрийгөө эдгээхээр хичээж, бясалгаж, үнэхээр "сэрэх" хэрэгтэй байснаа ойлгож байна. Би өнгөрсөн Караг оршуулчихсан, шинэ Кара эхэлж байна. Гэхдээ нэг л шөнийн дотор чадахгүй. Манай үеийнхэн маш хурдан үр дүнг хүсдэг ч боломжгүй шүү дээ. 

Би зөвхөн илүү тайван, хүлээцтэй, ухаалаг нэгэн болсноо л мэдэрч байна. Шинэхэн эхлэл... Догдолмоор биш гэж үү?" 

Хамгийн их уншилттай
1
2023.02.20
Аав ба битүүн
2
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
3
2023.02.27
IELTS, TOEFL шалгалтын бэрхшээл бүрт туслах 20 TED илтгэл
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
10 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
12 цагийн өмнө
Гүн ухаантны амьдралаас сэдэвлэсэн 10 кино + Шууд үзэх
санал болгох
1
10 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
10 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
14 цагийн өмнө
Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
10
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.