Дөнгөж өчигдөр Малайзын жүжигчин Мишель Йео Оскарын шагнал гардуулах ёслолоос "Everything Everywhere All At Once" киноны дүрээрээ "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагнал хүртээд буй. Түүний талаар бид юуг мэдэх вэ?
#1 Мишель Йео 1962 онд төрсөн, одоо 60 настай.


#2 Түүний карьер мисс, загвар өмсөгчөөр эхэлсэн. 1983 оны Малайзын мисс.
Мишель Йео 20 настайдаа буюу 1983 онд Малайзын тэргүүн миссээр шалгарч байжээ. Тэр улсаа төлөөлөн Лондон хотод Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байв.
#3 Тэр хамгийн анх Жэки Чантай хамт телевизийн сурталчилгаанд дүр бүтээж байв.
Дээрх сурталчилгааг удирдсан продакшны захирал найз продьюсертээ Мишель Йеог санал болгосноор кино урлагт хөл тавьсан түүхтэй.

#4 Тэр хэзээ ч албан ёсоор тулааны урлагийн хичээл авч байгаагүй. Гэсэн ч орлон тоглогчгүйгээр тулааны урлагийн хэсгүүдийг гайхалтай бүтээдэг билээ.


#5 Тэр 1992 оны "Police Story 3: Super Cop" кинонд дараах мотоциклтэй хэсгийг орлон тоглогчгүй гүйцэтгэсэн нь үнэхээр гайхалтай.
#6 Тэр 1997 онд Жэймс Бонд 007-ийн эсрэг хувилбар болох "Bond Girl" кинонд тоглосноор нэр алдар нь дэлхий дахинд түгэж байв.


#7 Тэр өнөөг хүртэл 59 уран сайхны болон богино хэмжээний кинонд дүр бүтээгээд байна. 2023 онд "A Haunting in Venice", "The Brothers Sun" зэрэг түүний тоглосон таван ч кино нээлтээ хийх юм.

Гейша, тулааны урлагийн мастер, Нобелийн шагналтан, метаверс гээд л тэр өөр хоорондоо төсгүй олон дүрийг бүтээжээ.

#8 Тэр Лондонд суралцсан мэргэжлийн балерчин. Лондонд балетээр суралцаж төгсөөд, Малайзад буцаж ирэн бүжгийн сургууль нээж байжээ.

#9 Мишель Йео, Жейми Ли Кёртис хоёр сайн найзууд
Тэд анх "Tomorrow Never Dies" (Жеймс Бонд цувралын) киноны үеэр танилцаж байсан бөгөөд энэ нь Мишель Йеогийн Америкт ирээд тоглосон анхны кино байжээ. Тэр үеэс хойш бүсгүйчүүд дотно нөхөрлөх болжээ.

#10 Мишель Йео 2004 оноос хойш "Scuderia Ferrari" болон FIA-ийн ерөнхийлөгч Жан Тодттой үерхэж байна. Тэднийг сүй тавьсан талаар найзууд нь дэлгэсэн удаатай. Хос хоёр Швейцарийн Женев хотод амьдардаг. Мишель Йео хүүхэдгүй.

#11 Мишель Йео Оскарын "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагнал хүртсэн анхны ази уран бүтээлч болж түүхэнд бичигдлээ.