Олон улсад академик боловсрол эзэмших, англи хэлний мэдлэгээ бататгахад IELTS, TOEFL тэргүүтэй шалгалтуудыг өгдгийг бид сайн мэднэ. Тэгвэл эдгээр шалгалтыг орлож буй, олон улсын 3500 гаруй их дээд сургууль, боловсролын байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдөж буй "Duolingo" англи хэлний шалгалтын тухай мэдээллийг хүргэж байна.
#1 Гэрээсээ, хаанаас ч онлайнаар өгч болох шалгалт
Шалгалт өгөхдөө гэрэлтэй, интернэт сайтай орчинд, урд талдаа буюу өөр рүүгээ харуулсан камертай, микрофон, спийкертэй байх хэрэгтэй. Иргэний үнэмлэхээ мөн оруулах болно.
Шалгалт нь А1-С2 хүртэлх түвшинтэй.

#2 Нэг цаг үргэлжлэх бөгөөд хариу нь хоёр хоногт гарна
Эхний 5 минутанд танд шалгалтын зааврыг өгөх бөгөөд англи хэлний мэдлэгийг тань 45 минутад багтаан шалгана.

#3 Бусад шалгалтуудаас харьцангуй хямд үнэ
Ихэнх хэлний шалгалт 200 ам.доллар ба түүнээс дээш үнэ өртөгтэй байдаг бол "Duolingo" нь 49 ам.долларын үнэтэй.
#4 Хамгийн сонирхолтой англи хэлний шалгалт
"Duolingo" аппликейшнийг ашигладаг бол та маш сайн мэдэх байх. Хэл сурах гэхээс илүүтэй тоглоом тоглох шиг л хөгжилтэйгөөр суралцах болно.
#5 TOEFL, IELTS, CEFR шалгалттай дүйцүүлэх оноо
Шалгалтын хариугаа авсан бол та "Duolingo" шалгалтыг хүлээн зөвшөөрдөг олон улсын 3500 гаруй их дээд сургууль, коллежуудад яг л TOEFL, IELTS, CEFR шалгалтын оноо шиг дүйцүүлэн өргөдөл материалаа илгээж болно. Хүлээн зөвшөөрдөг их дээд сургуулиудыг эндээс хараарай.

"Duolingo" шалгалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.
