Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Удахгүй нээлтээ хийх 14 "галзуу" кино: Strange Way of Life, Asteroid City, Black Mirror


Хэл амтай, бас маш их хүлээлттэй байгаа 14 киног танилцуулах гэж байна. Үнэхээр л кино ертөнцөд баялаг жил тохиож байна шүү. 

1. Strange Way of Life (2023.5 сар)

Каннын кино наадмын үед нээлтээ хийх тус бүтээлийн гол дүрд Педро Паскал, Этан Хавк нар тоглох ба гол үйл явдал нь ижил хүйстэн хосын тухай байх гэнэ. Манай хоёр ижил хүйстэн хосын дүрд гээд бод доо. Хүлээж тэсэхгүй нь ээ.   

2. The Little Mermaid (2023.5.23)

Маш их хэл ам, шуугиан дагуулж, сүүлийн үед хамгийн их яригдсан бүтээл болоод байгаа Бяцхан лусын дагина удахгүй нээлтээ хийх нь ээ. Гэхдээ трейлерийг нь харах нь ээ үнэхээр л үзмээр санагдаж байна лээ шүү. 

3. The Flash (2023.6.16)

Манай гол дүрийн жүжигчин Эзра Миллерийг тойрсон хэл ам дуусаагүй ч кино ямартай ч нээлтээ хийдгээрээ хийнэ, бас үнэхээр хүмүүсийг шууруулна байх. Трейлер нь хүмүүсийн хүлээлтийг үнэхээр эцэст нь тулгаж чадаад байгаа билээ. Майкл Китон Бэтмений дүрээр дахин гарах гэж байна шүү дээ. 

4. Black Mirror Season 6 (2023.6 сар)

Бүтээгч Чарли Брүүкер хүртэл өөрөө гайхширам ангиудыг багтаасан хамгийн төсөөлөмгүй шинэ бүлэг айсуй. Тэрээр "Бид хэний ч төсөөлөөгүй байсан зүйлийг гарган ирж хүмүүсийг гайхшируулахыг хүсдэг. Хэрэв бүтээгч нар бид өөрсдөө ч гайхахгүй бол ямар хэрэг байх билээ?" хэмээн хэлсэн нь үнэхээр л оносон тайлбар байх. Хүлээгээд байж дээ. 

5. Asteroid City (2023.06.23)

Найруулагч Вес Андерсоны шинэхэн бүтээл гарах гэж байна. Өнгө будгийн хослол, дуу алдам гоё дүрслэлүүд дунд уусахдаа бэлдээрэй!

6. Insidious: The Red Door (2023.7.7)

Insidious бол аймшгийн киноны ертөнцөд маш дээгүүр байр эзлэх бүтээл билээ. Тэр тусмаа эхний хоёр анги хүмүүсийн сэтгэлд тод үлдсэн байх. Тэгвэл эхний хоёр ангийн үргэлжлэл түүх гарах гэж байна. Далтон хүүгийн дүрд тоглосон жүжигчин одоо 21 настай ч кинондоо эргэн ирж, түүх цааш үргэлжилж байгаа нь олон хүний хүлээлтийг нэмээд байна.

7. Barbie (2023.7.21)

Энэ зуны хит болохоор яригдаж буй бүтээл. Найруулагч Грета Гервиг Марго Роббиг Барбигийн дүрд тоглуулахаар сонгосон нь үнэхээр галзуу бас гоё шийдвэр байсан нь гарцаагүй. Барбигийн ертөнцөөр энэ зун аялцгаая. 

8. Oppenheimer (2023.7.21)

Барбитай цуг ямар кино нэг өдөр нээлтээ хийх гэж буйг хараач. Кристофер Ноланы шинэхэн бүтээл айсуй. Гол дүрд нь бүр Киллиан Мюрфи тоглосон. Нэг өдөр хоёр кино ар араас нь үзэхдээ бэлдэх нь байна.

9. Dune: Part Two (2023)

Энэ оны хамгийн ихээр хүлээж байгаа кино маань гэж хэлж болно оо. Фрэнк Хербертийн алдарт романаас сэдэвлэсэн тус бүтээлийн хамгийн галзуу, зүрх дэлсэм үйл явдлууд одоо л эхлэх гэж байна. 

10. The Killer (2023.11.10)

Дэвид Финчерийн шинэ кино! Гол дүрд нь Майкл Фассбендер, Тилда Свинто хоёр гээд л бод. Seven (1995), Fight Club (1999), Gone Girl (2014) гээд түүнээс бидний хүлээх хүлээлт асар өндөр байгаа нь мэдээж.

11. The Hunger Games: The Ballad of Songbirds & Snakes (2023.11.17)

Hunger Games цувралын үргэлжлэл, яг үнэндээ бол Катнис Эвердиний үйл явдлаас өмнөх үеийг харуулсан кино нээлтээ хийх гэж байна. Ерөнхийлөгч Снөү энэхүү киноны гол дүр байх бөгөөд анх Өлсгөлөн тулаан хэрхэн эхэлсэн тухай гарах болно. Үнэхээр хүлээж тэсэхгүй нь ээ.

12. Napoleon (2023.11.22)

Найруулагч Ридли Скоттын бүтээл, гол дүрд нь Хоакин Феникс тоглоно. Ингээд л хэлэхэд хангалттай мэт санагдаж байгаа биз? Оны төгсгөл дөхөөд ирэхэд бүгдээрээ галзуу бүтээлийн гэрч болох нь дээ. 

13. Wonka (2023.12.15)

Гол дүрийг нь Тимоти Шаламе бүтээж буй Вилли Вонкагийн шинэхэн кино 12 сард нээлтээ хийнэ. 

14. Aquaman and the Lost Kingdom (2023.12.25)

Жэймс Ваны найруулж буй Aquaman маш их хэл ам дагуулаад буй. Учир нь Жонни Депп болон Амбер Хёрд хоёрын шүүх хурлаас л болсон хэрэг л дээ. Амбер энэ удаад Мерагийн дүрээр эргэн ирж байгаа. Хүмүүс таатай хүлээж авахгүй байгаа ч бас хүлээлт нь өндөр байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
9 цагийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
3
12 цагийн өмнө
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.