Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Винисиус Жуниорт урам өгөхийн тулд Рио-де-Жанейро дахь Христийн хөшөөний гэрлийг унтраав


Өнгөрсөн ням гарагт Месталла цэнгэлдэх хүрээлэнд явагдсан Ла лигийн тоглолтын үеэр арьс өнгөний ялгаварлан гадуурхалтад өртсөн "Реал Мадрид" клубийн од Винисиус Жуниортой эх орон нь эв санааны нэгдлээ бататгах үүднээс Рио-де-Жанейро дахь Христийн хөшөөний гэрлийг нэг цагийн турш унтраав.

Мөн Бразилийн засгийн газраас Испанийн Элчин сайдтай утсаар холбогдож, авьяаслаг хөлбөмбөгчнийг нь арьс өнгөөр ялгаварласан үйлдэлд дургүйцлээ илэрхийлжээ. "Нэгэн цагт Роналдиньо, Роналдо, Криштиано Роналду, Лионел Месси нарын дэлхийн шилдгүүд тоглож байсан тэмцээн өдгөө арьс өнгөөр ялгаварлан гадуурхагсдын эзэмшил болоод байна. Гэхдээ би бууж өгөхгүй. Би үүнийг өөрчлөгдөх хүртэл тэмцэнэ" гэж Винисиус мэдэгдээд байна.

Ла лигээс албан ёсоор мэдээлснээр Винисиус 2020 оноос хойших хугацаанд Барселона, Мальорка, Мадрид хотуудад хоёр удаа, Вальядолид, Памплонад тус бүр нэг удаа арьс өнгөний ялгаварлалд өртөөд буй аж. Түүнтэй холбоотой асуудал сүүлийн өдрүүдэд дэлхий даяар олны анхаарлыг татах болов. Үүнд Испанийн холбогдох байгуулагууд дорвитой шийдвэр гаргана гэж олон хүн итгэж, хүлээж байна.

Түүнд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хүн урмын үгтэй захидлыг ирүүлжээ. Мөн дэлхийн шилдэг баг, тамирчид ч түүнийг дэмжиж буйгаа мэдэгдээд байна.

Харин тус тоглолтод ажилласан видео шүүгч нарт хатуу хариуцлагыг оногдуулснаа Ла лигээс мэдэгджээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
2
13 цагийн өмнө
Д.Цолмон Азийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ
3
19 цагийн өмнө
Чөлөөт бөх: Чамизогийн барилдааныг шүүсэн шүүгчдийг шийтгэлээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.