Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Фото сурвалжилга | Бөх цоллоочдын улсын тавдугаар уралдаанд А.Хатанбаатар түрүүллээ


МҮБХ-ноос тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд "Бөх цоллоочдын улсын тавдугаар уралдаан"-ыг бөхийн өргөөнд зохион байгууллаа. Тус уралдаанд 100 засуул оролцсоноос Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат А.Хатанбаатар түрүүлэв. Тэрбээр нийслэлийн 14 дүгээр сургуульд биологийн багшаар ажилладаг агаад уг уралдаанд анх удаа оролцож ийн түрүүлсэн юм. Дэд байрт улсын засуул Э.Хүрэлбаатар, гутгаар байрт БЗД-ийн Соёлын ордны хөөмийч М.Нямдорж, дөтгөөр байрт улсын засуул Б.Булгаа, тавдугаар байрт Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Б.Мягмардорж, зургаадугаар байрт улсын дэд засуул Л.Анхболд нар тус тус шалгарав.

Бөх цоллоочдын улсын уралдааны эхний байрт шалгарсан засуулуудад Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд бөх цоллох эрх олгосон юм. Шалгаруулалтын эцсийн шатанд дээрх зургаан засуул онцгойрон шалгарч, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр зүүн, баруун жигүүрт хуваагдан манлай заануудын цолыг дуудаж уралдав. 


ЗурагТайлбар






Б.Мөнхбаатар: Бөх хүний бүтэн жилийн хөдөлмөрийг засуул мөрөн дээрээ авч гардаг

Бид тус уралдаанд шүүгчээр ажилласан улсын ахлах засуул, уртын дууч, гавьяат жүжигчин Б.Мөнхбаатартай ярилцлаа.


-Бөхийн цол дуудах нь ямар ач холбогдолтой зан үйл вэ?

-Цол дуудна гэдэг бөхөө танилцуулж, алдар гавьяаг нь дуудаж, хийморь лундааг нь сэргээж байгаа нэг хэлбэр л дээ. “Наадмын дэнжид нутгийн уул, ус дагаж ирдэг. Тиймээс бөх хүн нутгаа үүрч барилддаг. Давбал хамт давж, унавал хамт унадаг” гэж улсын тонж манлай засуул Д.Цогзол гуай ярьдаг байсан. Монгол үндэсний бөхийн засуул гэдэг тосож авсан бөхийнхөө эмч, багш, дасгалжуулагч, зөвлөх юм. Тухайн бөхийн бүтэн жилийн хөдөлмөрийг засуул мөрөн дээрээ авч гардаг. 

-Бөхийн цол дуудахад хувь хүний байгалиас заяагдсан өгөгдөл хэр чухал нөлөөтэй байдаг юм бол?

-Хүний авьяас бол төрдөг. Тиймээс бөх цоллоочдын дунд уртын дууч олон байдаг. Д.Цогзол гуай, Б.Батболд гавьяат хоёр бол доор өнгөнөөс цол дууддаг байсан. Эрт үеийн алдарт засуул Г.Мягмар, С.Лонцойдорж, Д.Банзрагч, Х.Пүрэв гуай нар харин дээд өнгөнөөс цол дууддаг байлаа. Голын цэнгэлдэх гэж байхад тэнд л дуу нь хадаж байсан хүмүүс. 

-Харин таны хувьд?

-Би бол нарийвтар хоолойтой.

ЗурагТайлбар




-Үндэсний бөхөд засуулын хичнээн цол байдаг вэ?

-Үндэсний бөхөд тонж манлай засуул, улсын манлай засуул, улсын ахлах засуул, улсын засуул, улсын дэд засуул, засуул гэсэн цол хэргэмүүд байдаг. Хамгийн өндөр цол бол тонж манлай засуул. Монгол улсад тонж манлай цолтой засуул нэг л байсан. Тэр нь алдарт засуул Д.Цогзол гуай. Тасралтгүй 37 жил улсын баяр наадамд бөхийн цол дуудсан төдийгүй засуулуудын дундаас төрөн гарсан анхны гавьяат, анхны тонж манлай засуул юм.

-Таны хувьд хичнээн жил бөхийн засуулаар ажиллаж байна вэ?

-13 жил. Мөн Улсын филармонийн Морин хуурын чуулгад 17 жил монгол ардын уртын дуу, ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үйлсэд зүтгэж байна.

Бөхийн цол дуудаж байгаа хүний ажлын гүйцэтгэл ур чадвар өндөр, мэдрэмжтэй, бөхөө хамаагүй шогшуулчихгүй байх, шударга, хурц хараатай байх гээд олон зүйлээс хамаардаг. Сандрах, мэгдэх тохиолдол байна. Гэхдээ хүн өөрийгөө мэдрэх хэрэгтэй л дээ.

-Үгийн хувьд нутаг нутагт зөрүүтэй байдлаар цол дуудах тал байдаг уу?

-Эртний үг хэллэгийн хувьд зөрүүтэй байсан юм билээ. Харин өдгөө засуулууд МҮБХ-оос тогтоосон нийтлэг гуншингаар цол дууддаг.

-Бөх цоллоочдын улсын уралдааны шалгуурт ямар үзүүлэлтүүдийг голчлон анхаарч ажиллав?

-Хувцаслалт, хоолойн цараа, бөхтэйгөө хэрхэн харьцаж байгаа болон бие авч яваа байдал гэсэн үзүүлэлтүүдийг харлаа. 

-Үндэсний бөхийн засуул гэдэг мэргэжил мөн үү?

-Бөхийн засуул гэсэн мэргэжил байдаггүй. Харин засуулууд өөрсдийнхөө хүсэл сонирхлоор ажилладаг. Бөхийн цол дуудаж байгаа хүний ажлын гүйцэтгэл ур чадвар өндөр, мэдрэмжтэй, бөхөө хамаагүй шогшуулчихгүй байх, шударга, хурц хараатай байх гээд олон зүйлээс хамаардаг. Сандрах, мэгдэх тохиолдол байна. Гэхдээ хүн өөрийгөө мэдрэх хэрэгтэй л дээ. Бөхийн цол дуудахад аль болох тайван, амьсгаа болон өнгөө зөв олох, ядрахгүй байх, бие засах, эсвэл хоол идчихээд гараа угааж бөхөө авах, цэвэр цэмцгэр, төлөв даруу, үнэн шударга гээд олон зүйлээс хамаардаг. 

ЗурагТайлбар






Ц.Магалжав: Бөхчүүдийн амжилтад засуулын үүрэг, оролцоо чухал нөлөөтэй

Үргэлжлүүлэн Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжавтай ярилцлаа.


Тэрбээр "Баяр наадам, бусад томоохон хүндэтгэлийн барилдаануудад улсын алдар цолтой бөхчүүдийн цолыг уран сайхан дуудах засуулууд зайлшгүй байх шаардлагатай. Одоогоор Улсын аварга цолтой 12 бөх идэвхтэй барилдаж байна. Эдгээр аваргууд томоохон барилдаанд зодоглоход энэ удаагийн уралдаанаас тодрох цолчин засуулаад үүргээ гүйцэтгээд ажиллана. Тэгэхээр бөх цоллоочдыг мэргэшүүлэх хэрэгцээ зайлшгүй шаардлагатай. Өдгөө бөхийн өргөөнд шигшмэл зургаан засуул тогтмол бөхийн цол дууддаг.

Нүүдэлчдийн дотор эрийн гурван наадмаа төрт ёсны баяр болгоод цэнгэж нааддаг ард түмэн Монголоос өөр байхгүй учир бөх цоллооч маш чухал ач холбогдолтой.

Бөхчүүдийн адил жаяг дэгийн баг түүн дотроо засуулууд мөн жигд хөгжих ёстой. МҮБХ ч өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Энэ ч утгаараа залуус уралдаанаар дамжуулан ахмад засуулуудаас цол дуудах эрдэм, жаяг, ая данг суралцаж байна. Нүүдэлчдийн дотор эрийн гурван наадмаа төрт ёсны баяр болгоод цэнгэж нааддаг ард түмэн Монголоос өөр байхгүй учир бөх цоллооч маш чухал ач холбогдолтой. Тамирчны амжилт олон хүнд хуваагдаж байдаг. Үүн лугаа бөхчүүдийн амжилтад засуулын үүрэг, оролцоо чухал нөлөөг үзүүлдэг.

ЗурагТайлбар





ЗурагТайлбар






ЗурагТайлбар





ЗурагТайлбар





ЗурагТайлбар





ЗурагТайлбар







Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
9 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
11 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.