Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бүрхэг өдрийг төгс болгохын тулд найзууд эсвэл онцгой нэгэнтэйгээ хийх 8 үйлдэл


Өнөөдөр юу хийх үү? Ямартай ч нэг гоё зүйл хийе. Гоё санаа байвал хэлээрэй.


1. Хамтдаа ном унших (Эсвэл нөгөөдөө уншиж өгөх)

Ийм өдөр ном уншихад зүрхэнд илүү хүрэх шиг болдог билээ. Ямар нэг ном сонгоод нэг нь сонсож байхад нөгөө нь уншиж өгч болно. Ийм мөч маш амар амгалан бас гүн байдаг.

2. Маш гоё амттай хоол хийж идэх эсвэл шинэ жор турших

Магадгүй жигнэмэг хийх, бялуу хийж үзэх эсвэл маш амттай хоол туршин шинээр хийх зэрэг нь ийм өдөр үнэхээр таашаалтай байх болно. Заавал оролдоод үзээрэй.

3. Бүтээлч бичлэг хийх

Утсан дээрээ хадгалсан олон зураг бичлэгүүдээ нийлүүлу сэтгэл хөдлөм бичлэг болгон хадгалж авбал гоё биш үү. Дараа нь дурсамжаа нэхэн санахад таатай байх болно.

4. Мэдээж хэрэг цуврал эхлүүлж болно

Хойш тавьж байсан ямар нэгэн цувралаа үзэж эхлүүлэх боломжтой. Ер нь ийм өдөр л хамгийн тохиромжтой. Орон дээрээ тухлан хэвтэж байгаад шинэ цуврал эхлүүлээрэй. 

5. Подкаст хийх гэж оролдох

Өөрийн ярихыг, хийхийг хүсдэг байсан сэдвийн дагуу бичлэг, подкаст хийж эхлүүлбэл ямар вэ? Зүгээр л бэлдээд, бичээд үз. Магадгүй олон сонсогчтой болж чадах ч юм билүү?

6. Ямар нэгэн шинэ зүйл сурах

Жишээ нь би шатар тоглож чаддаггүй л дээ. Хэзээ ч сурах боломж гарч байгаагүй. Тиймээс энэ өдөр сурч болох юм. Эсвэл өөр ямар нэгэн шинэ зүйл сурах, эсвэл эсрэгээрээ зааж өгөх нь маш үр дүнтэй байх болно.

7. Ямар нэгэн захиа бичих

Маш урт, бас сэтгэлээ бүрэн шингээсэн захиа бичээрэй. Тэр хүндээ өгөхгүй байсан ч хамаагүй бичээд үз. Үнэхээр өөр бас гоё мэдрэмж төрөх болно. Өөрөө өөртөө зориулсан захиа бичиж ч болох юм.

8. Хамт байгаа хүнтэйгээ гүн сэдвээр ярилцах

Хамтдаа байхдаа өмнө нь хэзээ ч нэг нэгнээсээ асууж байгаагүй асуултуудыг асуугаарай. Интернэтэд эсвэл манай сайт дээр бэлэн асуултуудтай нийтлэлүүд байдаг болохоор асуулт олдохгүй гэж санаа зовох хэрэггүй. Зүгээр л ярилц, нэгнээ илүү танин мэд, бас илүү ихээр ойлгож аваарай.

Хамгийн их уншилттай
1
2023.05.09
Оросын уран гулгагчид Монголд дэлгүүр хэсэж буй зургаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ
2
2023.05.15
"Яг түүн шиг" нэвтрүүлгийн оролцогчид яг үнэндээ хэнтэй адилхан байсан бэ?
3
2023.05.23
Каннын эргэн тойронд: Женни, "цустай" даашинз, "Dua Lipa"-ийн шинэ амраг
холбоотой мэдээ
1
Уржигдар
Фото: Хүүхдийн баярын өхөөрдөм уур амьсгалыг одоо ч мэдрүүлэх зургууд
2
Уржигдар
Солонгосын алдартнуудын оролцсон "Couriers in Mongolia" нэвтрүүлэг цацагдана
3
Уржигдар
Тимоти Шаламе болон Кайли Женнер нарын хамт байгаа зураг цацагджээ
санал болгох
1
Уржигдар
Солонгосын алдартнуудын оролцсон "Couriers in Mongolia" нэвтрүүлэг цацагдана
2
Уржигдар
Ako's review | Шинэ эриний Эдип
3
Уржигдар
2023 оны Каннын наадмаас заавал үзэх шилдэг 12 кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.