Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Амьдралд ойрхон зөвлөгөө | Жилд 100 ном унших 13 шатлалт арга


Долоо хоногт хоёр ном буюу жилийн 52 долоо хоногт 100 гаруй ном унших боломжтой гэвэл та итгэх үү? Мэдээж номын тоо биш чанар чухал. Жилд өөрт хэрэгтэй 100 номыг та дараах шаталсан аргаар уншин "өөрийн" болгох боломжтой юм. Маш сайн төлөвлөгөө, уйгагүй хичээл зүтгэл байхад л та жилийн дараа хүссэн жагсаалтаа дуусгасан байх болно. 

I. Уншлагын дэглэмтэй болох

1. Унших цагийн хуваар гаргах

Нэг жилд дунджаар 52 долоо хоног бий. Тэгэхээр долоо хоногт хоёр ном унших дэглэмтэй болсноор жилд 100 хүртэлх номын “ард гарах” боломжтой. Номын урт, богино, хүнд хялбараас хамааран зарим номыг нэг өдрийн л дотор унших бол зарим номыг төлөвлөснөөсөө ч удаан унших магадлалтайг тооцоолох хэрэгтэй. 

- Долоо хоногт хоёр ном уншдаг дадалтай болох.

- Ням гараг бүр дараа долоо хоногтоо унших номоо бэлтгэх. 

Анхлан уншигч бол эхний хэдэн долоо хоногт аль болох нимгэн, хялбар номоор гараагаа эхлэх.

2. Завтай цагтаа унших бус, уншихын тулд цаг гаргах

Ажил, хичээл ихтэй, ядардаг тул ном унших завгүй… Энэ л шалтгаан бидний “унших” зорилгод хамгийн их садаа болдог. Тиймээс хэрэгцээгүй зүйлсдээ гаргадаг цагаа багасгах, эсвэл аль болох устгах хэрэгтэй. Фэйсбүүк, инстаграм болон бусад хэрэгцээгүй сайтуудаар зочлох цагаа багасгах, оройн хоолны үеэр зурагт үзэхээ болих, гэртээ харих цагаа хэмнэх зэргээр 24 цагийг хэрхэн өнгөрүүлж буйгаа тэмдэглэн тооцоолоорой. 

3. Үйл явцыг тэмдэглэх 

Уншсан, уншиж буй номынхоо талаар тэмдэглэл хөтөл. Зөвхөн өөртөө зориулан тухайн номоос юу сурч мэдсэнээ, тухайн ном, зохиолчтой холбоотой сонирхолтой мэдээллийн хамт түүвэрлэн бичээрэй. Бичих хүндрэлтэй санагдвал яг уншиж дууссаныхаа дараах сэтгэгдлийг дуу хураагуурт бичин хадгалж болох юм.

4. Уншихад таатай орчныг бүрдүүлэх

Таны анхаарал ямар орчин нөхцөлд бүрэн төвлөрдөг вэ? Зарим хүмүүс хүн ихтэй кофе шоп, гадаа талбайд тухтай уншиж чаддаг бол зарим хүн гэртээ л биш бол анхаарч чадахгүй байх нь бий. Тиймээс зөвхөн өөрт тохирсон унших орчныг бүрдүүлээрэй. Үүний тулд гар утсаа “онгоцны” горимд шилжүүлж, цахилгаан хэрэгслүүдээ унтраахаас эхлээрэй.

5. Унших боломжгүй үедээ ч унших

Нийтийн тээвэр, автомашинд зорчих үедээ тухайн номынхоо аудио бичлэгийг сонсоорой. Ялангуяа гадаад хэл дээр ном уншиж байгаа бол маш сайн сонсголын дасгал болно.

- Аудио ном үнэтэй байж болох ч интернетэд хэдэн мянган үнэгүй номын сан бийг санаарай. 

6. Ижил сонирхолтой найз нөхөдтэй болох.


Уншсан номынхоо талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлдэг номын клубт элсээрэй. Ижил сонирхолтой, ном унших дуртай найз нөхөдтэй болсноор явцаасаа шантрах, бууж өгөхийг мартах болно.

II. Хурдан унших арга барилтай болох 

7. Өдөр бүр унш. 

Өдөр бүр, тогтмол уншдаг зуршилтай болоорой. Гэхдээ ажил, хичээлээ зохицуулах үүднээс өдрийн нэг цагт, нэг газраа унших хэвшлийг бий болгох нь үр дүнтэй. Мөн өдрийн турших “сул цаг”-ийг ашиглаарай. Энэ нь:

-Түгжрэлд, 

-Хүлээлгийн танхимд,

-Завсарлагаанаар,

-Фэйсбүүк, интернетээр аялахын оронд зэргээр аль цагийг ашиглахыг тооцоолоорой. 

8. Дургүй номоо уншихаа болих


Хүн бүрийн сонирхол өөр тул өөрт таалагдаагүй л бол “бэстселлер”, “сонгодог” гэх тодотголыг мартаарай. Үнэхээр сод бүтээлийг ч уншаад “тиймхэн” санагдвал одоо таны унших тохиромжгүй үе ч юм бил үү? Хэсэг хугацаанд завсарлаад ахин нэг уншаад үзээрэй. 

- Дургүй зүйлдээ өөрийгөө хүчлэх хэрэггүй. Өөрт таалагдах номоо л унш. 

9. Үргэлж биедээ ном авч явах. 

Та хаана ч, хэзээ ч “сул цаг”-тай таарч болно. Тиймээс үргэлж биедээ ном авч явснаар цаг алдах асуудал гарахгүй.

10. Нэг дор олон ном унших

Нэг ном эхлүүлсэн ч өөр номыг зэрэг эхлүүл. Ингэх нь нэг номоосоо уйдах, залхахаас сэргийлж, ном хоорондын ялгааг таних, ухамсарлах гээд оюун ухаанд ч тустай. Нэг уран зохиолын, нэг уран зохиолын бус ном эхлүүлэх, нэг монгол хэл дээрх, нэг гадаад хэл дээрх ном унших зэргээр хослуулаарай.

11. Нэг номоо дуусаагүй ч дараагийн номоо бэлтгэх

Уншиж буй номоо дуусах хараахан болоогүй ч дараагийн номоо бэлтгэ. Ингэснээр шинэ номд татагдах хүслийнхээ улмаас одоогийн номоо тун яаравчлан уншчихсан байх ч юм бил үү? Унших бэлэн номтой байна гэдэг хэчнээн сайхан!

12. Унших төрөл, хэлбэрээ тодорхойлох

Уран зохиолын, шинжлэх ухааны зэргээр ном бүр өөрийн төрөлтэй. Эсвэл зөвхөн нэг зохиолчийн олон номыг сонгох зэргээр төрлөөр ангилах нь танд цэгцтэй мэдлэг олгоно. Эцэст нь, хамгийн чухал нь таны өөрийн хүсэл тэмүүлэл, дур сонирхол гэдгийг бүү мартаарай. 

13. Өөртөө үнэнч байх

Жилд 100 ном унших зорилго тавьсан ч уншиж буй номоо илүү мэдрэн, урт хугацаанд амтлан уншмаар байвал өөртөө үнэнч хандаарай. Хамгийн гол нь та ном унших нь болохоос олон ном унших биш гэдгийг санаарай   

Эх сурвалж: Wiki How


Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
3 өдрийн өмнө
Кү Хара-г нас барсны дараа гэрт нь нэвтэрсэн хулгайчид юу тохиолдов?
3
Уржигдар
Хамгийн сайн эхнэр болж чадах зурхайн 5 орд
холбоотой мэдээ
1
Өчигдөр
"Ulaanbaatar Cocktail Week-2024" арга хэмжээ өнөөдрөөс эхэллээ
2
Өчигдөр
Жүжигчин Ким Сү Хёний нууц авьяас
3
Өчигдөр
Сон Е Жин 28 дахь удаагийн Бүчоны олон улсын кино наадмын "Оны шилдэг жүжигчин"-ээр шал...
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.