Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Үерхэл | Эрүүл ба хортой харилцааны 9 ялгаа


Төгс хос, төгс үерхэл байдаггүй ч хэн хэн хичээвэл аз жаргалтай, тогтвортой харилцааг бүрдүүлж чадна. Хайр сэтгэлдээ сэтгэл хөдлөлөөр хандах "хүүхдээрээ" үерхэл болон насан хүрсэн, ухаалаг, эрүүл, "төлөвшсөн" үерхэл ямар ялгаатай вэ?

#1 Хортой үерхэл асуултаар дүүрэн байдаг бол эрүүл үерхэл хариулт өгдөг. 

"Тэр надад хайртай болов уу?", "Надаас өөр хүнийг боддог уу?", "Би түүнд үнэхээр итгэж чадах уу?" зэрэг бүрэн төлөвшөөгүй үерхэл асуулт, эргэлзээгээр дүүрэн байдаг бол бүрэн төлөвшсөн үерхэл ямар ч эргэлзээгүйгээр нэгнээ хайрладаг. Ядаж л нөгөө хүндээ эргэлзээ төрүүлэхгүйг хичээдэг. 

#2 Хортой үерхэл асуудлаас зугтдаг бол эрүүл үерхэл хамтдаа асуудлыг шийддэг. 

Бодол мэдрэмжээ хуваалцах, нэгэндээ ойлгуулж чадахгүй зүйлсээ нээлттэйгээр ярилцах нь эрүүл, төлөвшсөн үерхэл бол хортой үерхэл жижигхэн маргаан гармагц л алга болж, салах, асуудлаас зугтаахыг илүүд үзэж, "ядаргаатай" санагдсан болохоор л харилцаагаа дуусгадаг. 

Эрүүл үерхэл бардам зан, хэн нь буруу хүлээх, хэн нь илүү хайртай, хэн нь эхний алхмыг хийх тухай тоглоом бус нэгнээ гэх дуусашгүй хүндэтгэл, сэтгэл дээр тогтдог. 

#3 Хортой үерхэл үргэлж дутуугийн мэдрэмж төрүүлдэг бол эрүүл үерхэл бүрэн дүүрэн байдаг.

Тэр чамайг илүү сайн хүн болоход нөлөөлж, хамтдаа хамгийн сэтгэл өвтгөм, эмзэг сэдвүүдийнхээ тухай ч ярилцаж, хамгийн муу үед ч дэргэд байж хайрладаг бол эрүүл үерхэл юм. Харин хортой үерхэл байнга нэгнээ буруутгаж, дутуугийн мэдрэмж төрүүлэн, уруудах үед орхин явах болно. 

#4 Хортой үерхэл урам хугалдаг бол эрүүл үерхэл илүү зорилготой амьдрахад тусалдаг.

Хамтдаа хийнэ гэж амласан, ярилцсан зүйлсээ хийхгүй байх нь нэгнийхээ урмыг бага багаар хугалсаар байдаг. Хэлсэндээ хүрэх тусам нэгнээ гэх итгэл нэмэгдэх болно. Нэгнийхээ дурлан сонирхдог зүйлийг дэмжиж, урам өгч, илүү зорилготой амьдрахад нь нөлөөлсөөр байх нь урт удаан, эрүүл үерхлийн эхлэл. 

#5 Хортой үерхэл зурвасаар хэрэлддэг бол эрүүл үерхэл нүүр нүүрээрээ уулзан асуудлыг шийддэг.

Зурвас чатаар хүмүүс мэдрэмжээ илүү нээлттэй илэрхийлдэг ч буруу ойлгогдох нь бий. Ялангуяа хосын харилцаанд нөгөө хүнийхээ мэдрэмжээр бус өөрт төрж буй мэдрэмжээр зурвасыг хүлээн авч болох тул асуудлыг нүүр нүүрээ харан шийдэж, ярилцаж байгаарай. 

#6 Хортой үерхэл нэгнээ харддаг бол эрүүл үерхэл нэгнээ чөлөөтэй явуулж, итгэдэг.

Түүний бүхий л эсрэг хүйстний найз нөхөд, танилуудтай нь хардаж, сошиал сүлжээнд хэнтэй ямар харилцаа үүсгэснийг нь тандах нь утгагүй. Нэгэндээ итгэх тусам эрх чөлөө өгсөөр байх болно. 

#7 Хортой үерхэл өнгөрснийг тань шүүдэг бол эрүүл үерхэл хамтдаа ирээдүйг хардаг.

Төлөвшсөн үерхэлд таны өнгөрсөн огтхон ч хамаагүй. Учир нь та хоёрын харилцаа яг одоо байгаа шүү дээ. 

#8 Хортой үерхэл хайр сэтгэлээр өөрийгөө дүүргэх гэдэг бол эрүүл үерхэл ганцаараа ч аз жаргалтай байж чаддаг.

Бие даасан байдал нэмэгдэх тусам нөгөө хүнээсээ хүсэн хүлээх, шаардах зүйлс багасдаг. Албадлагаар бус сэтгэл зүрхээрээ нэгнээ хайрлах нь төлөвшсөн үерхэл юм. 

#9 Хортой үерхэл "Хайртай" эсэхтээ өөртөө ч эргэлздэг бол эрүүл үерхэл хэлж буй үгэндээ эзэн нь байдаг. 

Өөртөө бүрэн дүүрэн итгэлтэйгээр "хайртай" гэж хэлэх нь түүнд үнэхээр л бүрэн дүүрэн хайртайн илэрхийлэл юм. Харин хайртай эсэхтээ өөртөө ч эргэлзэж байгаа хэрнээ хэрхэн нөгөө хүнээ итгэ гэх билээ? 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
6 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.