Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2023 онд сүй тавиад буй найман алдартан


Ойрын үед алдартнууд урт тайлбартай Инстаграм постуудаар сүй тавьснаа ихээхэн зарлаж байна. Эдгээр одуудын зарим нь хэний ч төсөөлөөгүй байдлаар олонд сүйгээ зарлаж, зарим нь удаан үргэлжлэхгүй хэмээн бодож байсан харилцаагаа шат ахиулах шийдвэр гаргажээ.


1. Белла Торн

Белла Торн өнгөрсөн жил Ибизад болсон Кара Делевиний төрсөн өдрийн үдэшлэг дээр танилцсан бизнес эрхлэгч, продюсер Марк Эммстэй сүй тавьсан юм. “Нар мандахад л би анхны харцаар дурласан” хэмээн Белла “Vogue”-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Энэ ярилцлага дээр, Эммс 5-р сарын 13-нд Торны гэрт 10 гаруй каратын очир эрдэнийн шигтгээтэй бөгжээр сүйн санал тавьсан тухайгаа ярьсан юм.

2. Лана Дель Рей ба Эван Виникер

Лана Дель Рей 3-р сарын 1-нд болсон “Billboard Women in Music” шагнал гардуулах ёслолын үеэр зүүн гартаа том үнэт чулуутай бөгж зүүсэн байхыг хүмүүс анзаарсны дараа Эван Виникертэй сүй тавьсан гэх цуурхал гарчээ. Тэгвэл 3-р сарын 28-нд энэ цуу яриа үнэн болохыг баталсан. Виникер нь “Range Media Partners”-ийн авьяаслаг менежер юм.   Хосууд үерхлийнхээ ихэнх хэсгийг нууцалсан боловч хэд хэдэн удаа хамтдаа харагджээ. Хамгийн анх 2022 оны 9 сард Малибу Чили хоолны парадын үеэр хамтдаа харагдсан юм.

3. Дилан Спроус ба Барбара Павлин

Удаан хугацаанд үерхсэн хосууд эцэст нь сүй тавьлаа. Хэдийгээр олон нийтэд батлаагүй ч бүх найзууддаа аль хэдийн хэлсэн тухай эх сурвалж мэдэгджээ.  “Тэд хүмүүст бөгжөө харуулаад маш аз жаргалтай байсан” хэмээн ET сайт дээр мэдээлэл гарсан бөгөөд “Тэд үргэлж нэгнийхээ талд байж, нэг нэгнээ маш ихээр хайрладаг. Харин одоо тэд ердийнхөөсөө ч илүү аз жаргалтай байгаа. Тэд амьдралынхаа шинэ хуудсыг нээхээр тэсэн ядан хүлээж байна” хэмээжээ. Хосууд 2018 оноос хойш хамт байгаа юм.

4. Жастин Лонг ба Кейт Босворт

“Vanity Fair” Оскарын үдэшлэг дээр Босвортын зүүсэн бөгжнөөс үүдэн цуурхал тарсны дараа хосууд сүй тавьсан тухай “Entertainment Tonight” албан ёсоор мэдээллээ. Тэд хоёул жаргалтай байгаа бөгөөд хайртай хүмүүс нь тэдний төлөө үнэхээр их баяртай байгаа” гэж эх сурвалж хэвлэлд ярьжээ. Хосууд үерхээд хоёр жил болж байна.

5. Жон Хамм ба Анна Оссеола

Тэд 2020 онд болзож эхэлсэн ч, өмнө нь “Mad Men”-д дүр бүтээж байх үеэрээ танилцсан юм. Хосууд 2-р сард сүй тавьсан тухайгаа чимээгүйхэн зарласан тухай  “People” мэдээлжээ. Хосууд олон нийтэд сүртэй мэдэгдэл хийлгүй өөрсдөө чимээгүйхэн сүй тавьсан байна.

6. Ребел Вилсон ба Рамона Агрума

“Pitch Perfect”-ийн од бүсгүй Диснейлэндийн шидэт шилтгээний урд сарнайн дэлбээн дунд сүйн саналаа тавьжээ. Тэдний сүйг Парис Хилтон дэмжиж буйгаа илэрхийлэн “Хайртай шүү охид оо. Та хоёрын өмнөөс үнэхээр их баяртай байна. Ямар ид шидийн аргаар сүй тавих нь энэ вэ. Баяр хүргэе” хэмээжээ.

7. Ванесса Хадженс ба Коул Такер

“Go, Wildcats! The Spring Breakers” кинонуудын од болон бейсболын тамирчин хоёрын сүйн талаар цуу яриа онлайнаар цацагдсаны дараа тэд энэ мэдээг баталжээ. “Тийм ээ. Бид үүнээс илүү аз жаргалтай байж чадахгүй” хэмээн инстаграм дээрээ постлосон юм.

8. Сара Бареллес ба Жо Типетт

Таван жилийн турш хамтдаа байсан, дуучин ая зохиогч жүжигчин болон Бродвейн од хоёр үерхэж байна. “Тийм ээ. Би энэ залуутай гэрлэх гэж байгаа” гэж Бареллес инстаграм дээрээ бичжээ. “Жо Типетт бол яг миний хүссэн шиг тайван, амар хүн. Чамайг таних тусам би чамд хайртай гэдгээ улам мэдэрлээ. Өмнө нь хайрлахаасаа ч айдаг байсан хэсгүүдээ би одоо итгэлтэйгээр хайрлаж байна. Би чинийхээ ачаар өөртөө илүү хайртай болсон. Тэгэхээр энэ бүхэн бүхэлдээ миний л тухай байгаа биз. За тоглосон юм даа. Чи ямар гайхалтай бэлэг вэ? Тоглоомыг эхлүүлцгээе. Цаашдаа бүх зүйл дээр чамтай хамтдаа байна.” хэмээн 2023 онд  NYE  дээр нийтэлсэн юм.

Эх сурвалж: Glamour.com

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
12 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.05.29 66.181.174.91

Huurhun niitlel bicdeg ohin baina

0 Хариулах