Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүүхдүүдийн хөх инээдийг хүргэх, гайхшируулах 50 БАРИМТ


Хүүхдэдээ сонирхолтой зүйл ярьж өгмөөр байна уу? Дараах баримтуудыг ярьж өгөөд тэднийг хэрхэн гайхширч, алмайрч, эсвэл инээн хөхрөхийг нь хараарай. Баримт бүрийн араас даган ирэх "Яагаад" гэдэг асуултад бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.   

  1. Хүн нэгэн зэрэг амьсгалаа авч гаргаж чаддаггүй. Туршаад үз! 
  2. Дэлхий дээр байгаа элсний ширхгээс ч илүү их одод тэнгэрийн хязгаарт бий. 
  3. Английн хатан хаан хоёр төрсөн өдөртэй байдаг. 
  4. Алим усан дээр хөвдөг.   
  5. Чиний зүрхний хэмжээ атгасан гар шиг чинь байдаг.
  6. Монголд "Хүүхэд" гэх нэртэй хоёр хүн байдаг. 
  7. Хүн гадил хоёрын ДНХ 50 хувь таардаг.
  8. "Тэнэг жимс" гэх нэртэй мод Австралийн ширэнгэн ойд байдаг.
  9. Чиний хурууны хумс хөлийн хумснаас дөрөв дахин хурдан ургадаг.
  10. Хүн дунджаар зургаан секунд эвшээдэг.
  11. Дэлхийн хамгийн өндөр барилга Дубайд байдаг бөгөөд 828 метр өндөр, 163 давхар урттай. 
  12. Нар хэдий дэлхийгээс ойрхон харагдаж байгаа ч бид наранд хүрэхийн тулд хамгийн хурдан сансрын хөлгөөр явахад л 70 мянган жил шаардлагатай. 
  13. Улаан лооль, авокадо уг нь хүнсний ногоо биш жимс.
  14. Ангараг гараг дээр нар жаргах нь цэнхэр өнгөтэй харагддаг.
  15. Шооны хоёр талыг нэмбэл үргэлж долоо гардаг. 
  16. Хүн хэзээ ч өөрийнхөө гарын тохойг долоож чаддаггүй.
  17. Хүний хамар гурван их наяд өөр үнэрийг таньж, таньж чаддаг. Их наяд хэдэн тоотой байдаг юм бол?
  18. Цахилгаан цахих нь нарнаас тав дахин халуун байдаг.
  19. Дэлхий дээр 2.5 секунд тутам нэг савтай Nutella зарагддаг.
  20. Хүний чих, хамар насан туршид ургасаар байдаг.
  21. Дэлхийн хамгийн өндөр хүн 2 метр 72 см өндөртэй.
  22. Амандаа самартай амттан гацаахаас айх айдсыг "Арачибутирофоби" гэдэг. 
  23. Нэг жилд 31,557,600 секунд байдаг.
  24. Нохойны хошуу нь яг л хүний хурууны хээ шиг дахин давтагдашгүй байдаг .
  25. Нохойны үнэрлэх чадвар хүнээс 100 мянга дахин, сонсох чадвар нь 10 дахин сайн.
  26. Авгалдайнууд дөрвөн хамартай.
  27. Антарктидаас бусад дэлхийн өнцөг булан бүрт зөгий байдаг.
  28. Эрвээхэй 2 нүдтэй.
  29. Морь, үхэр зогсоогоороо унтаж чаддаг.
  30. Дэлхий дээр 1000 өөр төрлийн сарьсан багваахай байдаг.
  31. Матар хэлээ гаргаж чаддаггүй.
  32. Ихэнх шавж хорхойнууд өндөгнөөс гардаг.
  33. Гахайнууд биеийнхээ онцлогоос болоод тэнгэр рүү харж чаддаггүй.
  34. Аварга загас нь хоёр нүдээ аньж чаддаг цорын ганц загас.
  35. Тэмээн хяруулын нүд нь тархинаас нь ч том байдаг.
  36. Имж арагшаа алхаж чаддаггүй.
  37. Сармагчнууд хөгшрөхөөсөө яг л хүн шиг үс нь унадаг.
  38. Хүний биеийн 70 хувь нь ус байдаг. Дэлхийн 70 хувь нь ч бас ус байдаг. 
  39. Мэлхий арьсаараа дамжуулан ус уудаг.
  40. Дундаж од 1-10 тэрбум жилийн настай. 
  41. Шар шувуу нүдээ эргэлдүүлж чаддаггүй.
  42. Наймаалж цэнхэр цустай, есөн тархитай байдаг.
  43. Хүн бүрийн хэлний хээ хурууны хээ шиг өөр өөр байдаг.
  44. Шинэ жилийн гацуур модыг анх эртний Египетчүүд олон мянган жилийн тэртээ зохиожээ.
  45. Хүн насанд хүрээд 32 шүдтэй болдог.
  46. Австралид дэлхийн хамгийн олон буюу 750 гаруй мөлхөгч амьтан байдаг.
  47. Тэнгэр дэх од бүгдээрээ адилхан гэж бодож байна уу? Тэгвэл ойртоод харвал од бүр температураасаа хамааран өөр өөр өнгөтэй байдаг.
  48. Дэлхий дээр ургасан хамгийн том лууван 10.7 кг жинтэй байсан. 
  49. Бархасбадь, Далай ван, Санчир, Тэнгэрийн ван зэрэг гарагууд хийнээс бүрдсэн хатуу гадаргуутай тул хүн амьдрах бүү хэл алхах ч боломжгүй.
  50. Хүн алхахад биеийн 200 гаруй өөр булчин нь ажилладаг. 
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
14 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

saruul 2023.06.01 124.158.65.16

Erveehii 12 nudtei gedg medeelel buruu yum bishu

0 Хариулах