
Г.Наранцэцэг Душанбегийн Гран При тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Тажикстаны Душанбе хотноо жүдо бөхийн Гран При ангиллын тэмцээн эхний өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээний татамид өнөөдөр Монголын зургаан жүдоч зодоглосноос 48 кг-ийн жинд Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар хүрэл медалийн төлөө оноолт таарч барилдав.
Б.Баасанхүү эхний тойрогтоо гоц мөргөж, Узбекистан, Тажикстаны бөхчүүдийг ялсан ч Оросын тамирчинд ялагдсан юм. Г.Наранцэцэг мөн л эхний тойрогтоо гоц мөргөж, Оросын тамирчинг ялсан ч, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Азербайжаны тамирчинд ялагдав. Улмаар дагах дээр Америкийн тамирчинг, хүрлийн төлөө Б.Баасанхүүг ялснаар Г.Наранцэцэг Гран При ангиллын тэмцээнээс анхны медалиа хүртлээ.