Удаан хүлээсэн зуны улирал ирж, өвөлжин хадгалсан нимгэн хувцас, шаахайныхаа тоосыг арчиж эхлэх цаг болжээ. Зуны улирал ирж буй дулаан өдрүүдэд шүүгээндээ байлгахад илүүдэхгүй 2023 онд дэлхий даяар трэнд болж буй 8 загварын чиг хандлагыг харцгаая.
1. Мөргүй топ, даашинз
Энэ зун 90-ээд оны мөргүй цамц, даашинзнууд эргэн ирж байна. Энэ загварын хувцсыг Хэйли Бибер, Эмили Ратажковски, Лаура Харриер зэрэг одууд өмссөн бөгөөд тэд бүгд цэвэрхэн, минимал харагдаж байлаа. Хурц гутал, одоогийн "It" цүнхтэй хослуулснаар гайхалтай орчин үеийн мэдрэмжийг өгдөг.

2. Зурагтай футболк
Y2K стиль энэ жил хамгийн их шуугиан тарьсан бөгөөд тод зурагтай цамц нь энэ зуны хамгийн сүүлийн үеийн загвар юм. Ким Кардашиан, Рианна, Карди Б нар энэхүү зуны энгийн загварыг илүү алдартай болгож байгаа аж. Жинс эсвэл урт бошинзтой хослуулснаар та гайхалтай харагдах болно.

3. Өнгөлөг усны хувцас
Зун бол бидний ганц усанд сэлж болох улирал билээ. Меган Ти Сталлион, Кендалл Женнер, Кайли Женнер нарын хэлснээр тод өнгийн бикини нь зуны гайхалтай сонголт гэнэ.

4. Юүдэнтэй даашинз
Зуны оройн гайхалтай үдэшлэгтээ юүдэнтэй даашинзыг анхаарч үзээрэй. Энн Хэтэуэй, Женна Ортега, Винни Харлоу нар энэ жил оролцсон үдэшлэгүүд дээрээ юүдэнтэй гоёмсог даашинз өмсжээ. Дизайнер Ив Сен Лоран, Аззедин Алая нарын анх алдаршсан 80-аад оны загвар эргэн ирж, 2023 онд ч супер тачаангуй, орчин үеийн мэт хэвээрээ байна.

5. Урт бошинз
Зуны халуун өдөр богино бошинз өмсөх хэрэгтэй хэрэгтэй мэт санагдаж байгаа ч Кэти Холмс, Женнифер Лопез, Тэйлор Свифт зэрэг одод шал шүргэхүйц уртыг сонгон өмсөж байна. Бид J.Lo-ийн жинсэн урт цамц эсвэл Холмсын сул бошинз гэх мэт янз бүрийн чөлөөт сэтгэлгээтэй загваруудыг харсан.

6. Adidas "Самба" загварын пүүз
Жил бүрийн зун загварлаг охидын дунд хамгийн алдартай пүүз гарч ирдэг бөгөөд энэ жилийн онцлох пүүзээр Adidas брендийн "Самба" байлаа. Спортлог мөртлөө дэгжин уламжлалт гурван зураастай тус загварыг Каиа Гербер, Жижи Хадид, Сиенна Миллер зэрэг алдартнууд бүгд өмсжээ.

7. Нууцлаг дэгжин цүнхнүүд
Энэ зуны хамгийн халуухан цүнхнүүд цулгай, ямар нэг том логогүй байх аж. Трейси Эллис Росс, Женнифер Лоуренс, Эльза Хоск зэрэг одод ямар ч хувцсыг нэн даруй тансаг хэрнээ энгийн бус болгодог дэгжин цүнхийг үүрчээ. Эдгээр цүнх нь зөвхөн зуны улиралд ч биш бүх үед хэрэгцээтэй байх болно.

8. Зөөлөн сүлжмэл хувцаснууд
Зуны сэрүүн үед ч загварлаг харагдахаа битгий мартаарай. Дуа Липа, Розалиа, Лори Харви зэрэг одод дулаахан, уян хатан харагдуулдаг сүлжмэл даашинз, хослолоор гоёжээ. Дулаахан хэр нь гоёмсог харагдах давхар үүрэг гүйцэтгэдэг хувцаслалтад хэн дургүй байх билээ.

Эх сурвалж: Vogue.com
Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин