Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Маргааш хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн ДАШТ эхэлнэ


Ес дэх удаагийн эмэгтэйчүүдийн ДАШТ 7-р сарын 20-ноос 8-р сарын 20-ныг хүртэлх хугацаанд Австрали, Шинэ Зеланд улсуудад явагдана.

Өмнө нь тус тэмцээнд 24 баг оролцуулдаг байсан бол өнөө жил анх удаа 32 баг өрсөлдөх юм. ДАШТ-д хүрэлцэн ирэх 736 тоглогчоос хамгийн ахмад нь 40 настай Кристин Синклэйр, Ономэ Эби нар байна.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр зургаан удаа тодорсон Марта, ДАШТ-д хоёр удаа түрүүлсэн Рапино нарын шилдэг тоглогчдын оролцож буй сүүлчийн ДАШТ энэ зун тохиож байна.

Тэмцээний шигшээ тоглолт 8-р сарын 20-нд Австралийн Сидней хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Сэм Керр Австралийн багийг нутагтаа зохион байгуулагдах ДАШТ-д медальд хүргэж чадах болов уу? Австралийн шигшээ ДАШТ-ий шөвгийн наймын шатнаас цааш шалгарч байгаагүй боловч сүүлийн 10 тоглолтынхоо есөд нь ялалт байгуулаад байна.

Австралийн бүх цаг үеийн мэргэн бууч Керр 2019 онд Nike-тай гэрээ байгуулснаар түүний орлого нэг сая доллараас давсан тул түүнийг "Саятан Матильда" хэмээн нэрийддэг.

Зургаан жилийн турш дэлхийн чансааг тэргүүлж, өмнөх найман ДАШТ-ээс медаль хүртэж, тэн хагаст нь түрүүлсэн АНУ 2021 онд олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн боловч өдгөө ч хүчтэй багуудын нэг хэвээр байна.

Анх удаагаа 32 баг оролцуулж буй нь өнгөрсөн онд болсон 17 болон 20 хүртэлх насны ДАШТ-д гялалзсан Колумбын Линда Кайседо нарын залуу оддын хувьд гялалзах боломж юм. "Бяцхан Месси" хочит Драгони болон Өмнөд Солонгосын Кэйси Файр нар өдгөө 16 настай бөгөөд тэд эл тэмцээний хамгийн залуу тоглогчид байх болно.

2019 оны ДАШТ-ий үзэгчдийн тоо 990 саяд хүрч цаашид өсөх хандлагатай байсан нь эмэгтэйчүүдийн хөлбөмбөг дэх хамгийн толгой өвтгөм асуудал болох цалин, орлогын тэгш бус байдал болоод шигшээ багуудын тоглолтын зөрүүнд анхаарах боломжийг олгосон юм. АНУ 2019 оноос хойш 65 тоглолт хийсэн бол Гаити 19, харин Олимпын аварга Канад улсад мэргэжлийн лиг байхгүй өдгөөг хүрчээ.

Цалингийн зөрүү ч тамирчдын гол асуудал билээ. Guardian-ний мэдээлснээр Замби улсын зарим тоглогчид сард 50 доллараас ч бага орлого олдог аж.

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.12.06
Устаж үгүй болсон хэмээгдэж байсан сохор номин 87 жилийн дараа гарч ирэв
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Жанрайсаг бурхны хишиг барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ
2
9 цагийн өмнө
"Астон Вилла" анх удаа талбайдаа хийсэн 15 тоглолтод дараалан хожлоо
3
Өчигдөр
Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан ч, О.Хангай аварга эсэргүүцлээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
2
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
3
4 өдрийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.