UBLife Logo
Newsfeed

Долоо хоногийн 4444 ам.долларын цалинтай "Uno" тоглогчийн ажил зарлагджээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Долоо хоногийн 4444 ам.долларын цалинтай "Uno" тоглогчийн ажил зарлагджээ

Тоглоом бүтээгч "Mattel" компани шинэ "Uno" тоглоомонд зориулан долоо хоногийн 4444 ам.долларын цалинтай ахлах тоглогчийн ажлын байр зарлажээ. 

Компаний албан ёсны хаягаас TikTok сүлжээнд "Ахлах Uno тоглогч" хайж байна гэх видео цацсан нь олныг гайхшируулаад байна. Цалинтай тоглогчийг сонгон шалгаруулж авах бөгөөд есдүгээр сараас эхлэн Нью-Йоркт байрлан ажиллах гэнэ. 

Тоглогч долоо хоногийн дөрвөн өдөр, өдөрт дөрвөн цаг "Uno" тоглох ёстой бөгөөд 18-аас дээш насны, англи хэлтэй хэн бүхэн өргөдлөө илгээх боломжтой аж. 

"Mattel" компаний дарга Рэй Адлер "Тоглоомыг тоглож байж хөгжүүлдэг. Тэгэхээр шинэ тоглогч бол шинэ хөгжүүлэгч л гэсэн үг. Бид энэхүү ажлын байрыг зарлан тоглоомыг ер бусын байдлаар мэдэрч, хөгжүүлэх нэгнийг хайж байна" гэжээ. Шалгарсан ахлах тоглогч цааш цаашдаа "Uno" тоглоомын сошиал дүр төрх болж, дэлхий даяар танигдах ч боломжтойг тэр онцолжээ. Ажлын өргөдөлтэй энд дарж танилцаарай. 

Эх сурвалж: Independent

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
1
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.